МАН-ын бүлэг Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг дэмжлээ

2026 оны 4 сарын 27

Arslan.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.27/-ийн ээлжит хуралдаанаар гурван асуудал хэлэлцлээ.

1.Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, томоохон бүтээн байгуулалтын босгосон хөрөнгийг зарцуулах эрхийг хуулиар нээх хүрээнд ажиллах нь зүйтэй гэж үзэв. Бүлгийн гишүүд зээлийг үр ашигтай бүтээн байгуулалтад зарцуулах хэрэгтэй. Бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэхдээ нийтэд таниулах ажлыг сайжруулах нь чухал гэдгийг бүлгийн гишүүд онцлов. Хуулийн төсөлтэй холбогдуулж, гишүүд үг, санал хэлснээр хэлэлцэн батлахыг олонх нь дэмжив.

2.Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн.

Хуулийн төслийн зорилго нь худалдаа, аж үйлдвэрийн танхимын эрх зүйн байдал, үйл ажиллагааны зарчим, бүрэн эрх, удирдлага зохион байгуулалтыг тодорхой болгож, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх орчныг сайжруулах, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн илэрхийлэх, хамгаалах харилцааг шинэчлэн зохицуулна.

Хууль санаачлагчид Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийг 1995 онд батлаж, тухайн үеийн эдийн засгийн шилжилтийн нөхцөлд нийцсэн зохицуулалттай байсан боловч өнөөгийн бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын бодлого, төр‑хувийн хэвшлийн түншлэл, олон улсын худалдаа, өрсөлдөх чадварын шаардлагад бүрэн нийцэхгүй болсон гэж үзсэн байна. Хуулийн төслийг хэлэлцэн баталснаар,

-Танхимын нэгдсэн тогтолцоо бүрдэнэ

-Хувийн хэвшлийн дуу хоолой бодлогын түвшинд институцийн баталгаатай болно

-Бизнесийн орчны тогтвортой байдал, ил тод байдал сайжирна

-Аймаг, салбарын танхимуудын уялдаа, хариуцлага нэмэгдэнэ

-Хөрөнгө оруулалт болон эдийн засгийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ гэж танилцууллаа.

Бүлгийн гишүүд хуулийн төслийг хэлэлцэж, хувийн хэвшлийг дэмжих чиглэлд судалгаанд үндэслэж ажиллах хэрэгтэй. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, хэлэлцүүлгийн түвшинд тодорхой заалтуудыг сайжруулж ажиллах ёстой гэв.

Хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар нийгэм, эдийн засгийн хүлээлтийн хүрээнд Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө, Монгол Улсын 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг бүлгийн хуралдаанд танилцуулж, УИХ-д өргөн мэдүүлэхээр хэлэлцэж байгаа талаар Бүлгийн дарга Ж.Батжаргал гишүүдэд мэдээлэл өглөө. Мөн УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад орсон боловч удааширалтай байгаа зарим асуудлыг эрчимжүүлэх, МАН-ын мөрийн хөтөлбөрөөс бодлого, хууль эрх зүйн хүрээнд дэмжих асуудлуудыг дэмжиж ажиллахад санал нэгдлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668614
0 эможи

Зочин
2026-04-27 17:11
Адитя Прадхан Эмнэлэг нь бөөрнийхөө нэгийг 780,000 ам.доллараар зарахаар шийдсэн эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилгоор энэхүү мэдээллийг хүргэж байна. Сонирхсон бөөрний донорууд эмнэлгийн имэйл хаягаар бидэнтэй холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM if you want to sell your 1 kidney for money $ $780,000USD contact the hospital email
keyboard_arrow_up