НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нь “Үнэн ба Зөв” намын Ш.Мөнхсайхантай хамтарсан компаниараа Сэлбэ дэд төвийн 200 тэрбумын тендер авчээ

Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн ашиг сонирхлын талаар манай редакци цувралаар өмнө нь мэдээллэсэн.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар нь “Үнэн ба Зөв” намын Ш.Мөнхсайхантай хамтарсан “Професионалстрой” гэх компаниараа Сэлбэ дэд төвийн 200 орчим тэрбумын тендерийг авчээ.
Дээрх улс төрчдийн хамаарлыг харваас Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатарын ганц ойрын хүн гэгдэх тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Мөнхсайханы Професионалстрой ХХК-д 2025 оны 06 дугаар сарын 03-ны СХД-ээс НИТХ-д сонгогдсон Б.Сэргэлэнбаатарыг шинээр хувьцаа эзэмшигчээр нэмэж бүртгүүлжээ.
Улмаар 2025 оны долдугаар сарын 03-ны өдөр Б.Сэргэлэнбаатар “Професионалстрой” ХХК-аараа Сэлбэ дэд төвийн 200 орчим тэрбумын тендерийг авсан байна.
МАН-ын төлөөлөгч нар “Үнэн ба зөв” намтай өвөр түрийндээ орж, нэг эрх ашгийн төлөө зүтгэдэг нь үүнээс тод харагдана.
Дашрамд сонирхуулахад НИТХ-ын төлөөлөгч Б.Сэргэлэнбаатар хөшигний ард А.Отгонбаатарын удаа дараагийн зорилтот жагсаалын санхүүжүүлэгч байсан уу гэх хардлага төрж байна.
А.Отгонбаатарын хувьд улс төрийн зорилтот жагсаалыг зохион байгуулдагаараа мэргэшсэн, түүнийхээ үр шимийг ч амьдрал ахуйдаа чамгүй хүртэж яваа “сүйхээтэй” эр. Үнэн ба Зөв гэх намын нэрээр чамгүй ашиг, орлогыг олоод буй А.Отгонбаатарын ойрын хүн нь төлөөлөгч Б.Сэргэлэнбаатарын дэмжлэгтэйгээр томоохон тендер авчээ.




