Хавдрын эмнэлгийн хаяанд наалдсан “Бриллиант” эмнэлгийн захирал Б.Буянтогтох ЭМЯ-ны ТНБД-ын суудалд санаархаж явна

2026 оны 4 сарын 09

Arslan.mn

Шинэ засаг бүрдсэнтэй холбогдуулан харьяа яам, агентлагийн хурган дарга нар хөдөлгөөнд оржээ. 

Тодруулбал, ЭМЯ-ны ТНБД-ын сэнтийд нэг талаас НОСК-ын дарга М.Говьсайханы эхнэр М.Одгэрэл, нөгөө талаас Ашиг сонирхлын зөрчилтэй, ковидын үед ЭМЯ-нд бодлого, төлөвлөлтийн газрын даргаар заларсан Бриллиант эмнэлгийн үүсгэн байгуулагч Б.Буянтогтох нар горилж, дээгүүр доогуур гүйж яваа аж. 

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргаар Ерөнхий сайд Н.Учралын нөлөөгөөр тавигдсан М.Одгэрэл нь жилийн дотор одоогийн албан тушаалаа чамлаж сиймхий гарсан дээр нь ТНБД болохоор хөөцөлдөж байна. 

Харин Б.Буянтогтохын хувьд одоо УИХ-ын гишүүн Т.Мөнхсайханы зөвлөхөөр ажиллаж байгаа, төрийн албанд нэг ч өдөр ажиллаж байгаагүй хэрнээ 2020 оноос ЭМЯ-нд газрын даргаар томилогдсон. Түүний хувьд Т.Мөнхсайхан, С.Энхболд сайд нарын үед буюу тасралтгүй гурван жил гаран хугацаанд ЭМЯ-ны газрын даргаар ажилласан хүн. Хоёр сайдын үед газрын дарга хийсэн сүйхээтэй эр. Түүнийг нэгэн үе ЭМ-ийн сайд асан С.Энхболдын хүн гэж хүмүүс эндүүрдэг байв. Атал тэрбээр улс төрийн карьер, илүү нийгмийн боломж нөлөө өсөх магадлалтай хэмээн ЭМ-ийн сайд асан Т.Мөнхсайханыг дагахаар шийдсэн юм. 

Б.Буянтогтохын хувьд Т.Мөнхсайханд шадарлах нэрийдлээр бөөрөнд нь наалдаж явсаар 2024 онд Т.Мөнхсайханы тойрогт буюу ХУД-ээс НИТХ-д нэр дэвшээд авсан. Харамсалтай нь Б.Буянтогтох Т.Мөнхсайхан биш байсан тул иргэд нь сонгоогүй юм.

Өдгөө тэнгэр баганадсан том эмнэлгийг сүндэрлүүлж, ковидын үед хөлжсөн цөөн хувийн эмнэлгийн нэг болтол өргөжүүлсэн “Бриллиант”-ын үүсгэн байгуулагч Б.Буянтогтохыг бизнесийн ухаантай, бооцоогоо цаг үеэ мэдэрч тавьдаг гэж харахаас өөр яалтай. 

Одоо УИХ-ын гишүүний зөвлөх хийж буй Б.Буянтогтоход хийе гэсэн чадвар, сэтгэл байсан бол салбарт хийх боломж бололцоо зөндөө л байсан, одоо л гэнэт ухаантай пост бичиж шинэ сайд Э.Батшугарт тал засдаг нь юуных вэ гэж эрүүл мэндийн салбарын удирдлагуудын шуурхай дээр яригджээ.

Завсар гарахад замын хүн ч дайрдаг гэдэгчлэн энэ засгийн сиймхийгээр Б.Буянтогтох ЭМЯ-ны ТНБД болохоор Ерөнхий сайд Н.Учралыг тойлоод, эргэлдээд нэг нутаг ус гээд явж байна гэх. Мэдрэмжтэй бизнес сэтгэлгээ нь хэнийг бараадаж, тойлохоо мэдсэн бололтой!   Хавдрын эмнэлгийн хаяанд наалдсан “Бриллиант” эмнэлгийн захирал Б.Буянтогтох ЭМЯ-ны ТНБД-ын суудалд санаархаж явна

Тэгвэл  ЭМЯ-ны ТНБД-ын суудалд санаархаж яваа Б.Буянтогтохын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮330 сая
Гэр бүлийн орлого: ₮391 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,7 тэрбум  /Орон сууц-1, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Баригдаж дуусаагүй орон сууц, барилга байгууламж-1/
Тээврийн хэрэгсэл: ₮284 сая  / Toyota, Harrier, Nissan, Patrol  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮50 сая
Хадгаламж: ₮292 сая 
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮170 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668347
1 эможи

Зочин
2026-04-09 22:44
Тэр Бриллиант эмнэлэг нь орлого олдоггүй юм байна
Зочин
2026-04-09 17:18
Сэтгүүл гэхэд их муу бичжээ
keyboard_arrow_up