О.Цогтгэрэл: УИХ-ын үйл ажиллагааг Ардчилсан нам гацаагаагүй. Бид хуралдаандаа суухгүй

УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрээр "АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдлаа. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан шатахуун, түлшний үнэ ханшид томоохон хэмжээний өөрчлөлт орохоос аргагүй нөхцөл байдал үүсэхээр байгаа гэх мэдээллийг салбарын сайд өглөө.
Эрх баригч намын дарга УИХ-ын даргаар хавсарч ажиллахыг хуулиар хориглоогүй гээд байна. Хуулиар хориглосон бол угаасаа болохгүй. Хуулиар хориглоогүй тул болно гэх нь зарчимгүй тайлбар. Парламент ёсны зарчимд нийцэхгүй байгаа зүйлийг засъя гээд байна. Бид 100 хувийн саналаар өгсөн зарчмын байр суурин дээрээ байгаа. МАН Удирдах зөвлөлөө хуралдуулах эсэх нь тэдний дотоод асуудал. Бид хэвийн ажиллаж байгаа.
УИХ-ын үйл ажиллагааг Ардчилсан нам гацаагаагүй. Бид хуралдаандаа суухгүй" гэв.
