Ардчилсан намын бүлэг 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаар болжээ
2026 оны 3 сарын 27

УИХ-ын хаврын чуулган эхлэсэн даруйд УИХ дахь Ардчилсан намын бүлгээс УИХ-ын дарга Н.Учралыг ажлаа өгтөл чуулган, байнгын хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн.
Харин АН-ын бүлгээс мэдээлэл хийх үеэрээ "Н.Учрал өөрийн хүсэлтээр УИХ-ын даргаас чөлөөлөгдөхгүй бол бид "огцруулах" арга хэмжээ авна" гэж мэдэгдсэн юм.
Тэгвэл өнөөдөр тус намын бүлэг 10:00 цагаас ээлжит бусаар хуралдахаа зарлаад байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
668159
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
