МАН-ын УЗ-д хэн хэн байдаг вэ

2026 оны 3 сарын 27

Arslan.mn

Удирдах зөвлөлийг өнөөдөр өглөө  хуралдуулахаар болсон юм. Тэгвэл хурлын цагийг 10.00 цагаас товлосон байна.

Өчигдөр МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал УИХ дахь МАН-ын бүлгийг яаралтай хуралдуулах үүрэг өгч, тэр даруйдаа бүлэг нь хуралдсан. Бүлгийн хуралд МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал, Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар оролцож, намын дарга, Ерөнхий сайд нар ерөнхий мэдээлэл өгөөөд буй.

Тэгвэл МАН-ын УЗ-д хэн хэн байдгийг  танилцуулж байна. э

Өнгөрсөн оны араваннэгдүгээр сард  МАН-ын Бага хурлаар  Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинээр сонгосон юм. Нийт 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрджээ.

ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮД

  • Ерөнхий сайд Г.Занданшатар
  • Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт
  • Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан
  • Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр
  • Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар
  • Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам
  • Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг

 УИХ-ЫН ГИШҮҮД

  • УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ
  • УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал
  • УИХ-ын гишүүн Х.Булгантуяа
  • УИХ-ын гишүүн Н.Наранбаатар /говийн бүс/
  • УИХ-ын гишүүн Ч.Ундрам /төвийн бүс/
  • УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан /хойд бүс/
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр /зүүн бүс/
  • УИХ-ын гишүүн З.Мэндсайхан /баруун бүс/
  • УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар
  • УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн
  • УИХ-ын гишүүн Б.Уянга
  • УИХ-ын гишүүн Ч.Номин
  • УИХ-ын гишүүн М.Мандхай
  • УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа
  • УИХ-ын гишүүн Б. Хэрлэн

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН

  • УИХ-ын гишүүн асан Ч.Хүрэлбаатар
  • УИХ-ын гишүүн асан Ц.Цогзолмаа
  • УИХ-ын гишүүн асан М.Оюунчимэг

МАН-ЫН НАРИЙН БИЧГҮҮД

  • Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар
  • Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар
  • Нарийн бичгийн дарга Б.Пүрэвдагва
  • Нарийн бичгийн дарга Ө.Золбаяр
  • Нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэг
  • Нарийн бичгийн дарга М.Цэлмүүн
  • Нарийн бичгийн дарга Д.Сумьяабазар
  • Нарийн бичгийн дарга Д.Мөнхсайхан /Баянхонгор/
  • Нарийн бичгийн дарга Б.Чойжилсүрэн /Эрчим хүчний сайд/

НИЙСЛЭЛЭЭС ТӨЛӨӨЛСӨН ГИШҮҮД

  • Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар
  • НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин

ХОЛБООНЫ ТӨЛӨӨЛӨЛ, ЗӨВЛӨХҮҮД

  • СДМЭХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Жавзандорж
  • СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг
  • Ерөнхий сайдын зөвлөх А.Энхзул нар багтдаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
668158
1 эможи

keyboard_arrow_up