Тендерт нөлөөлсөн хэргээр АТГ-т шалгагдаж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн АН-ын даргаар сонгогджээ

2026 оны 3 сарын 24

Arslan.mn

Өнгөрсөн хоёрдугаар сарын 5-нд АТГ-ын мөрдөгчид Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Н.Энхбатын гэр болон албан өрөөнд нэгжлэг явуулан зарим эд мөрийн баримтуудыг хураан аваад байсан.

Тодруулбал, тус нэгжлэгтэй холбоотойгоор Н.Энхбатыг саатуулаагүй хэдий ч Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, тодорхой хүнтэй уулзах, харилцах, харилцаа холбоо тогтоохыг хориглох хязгаарласан юм. 

Түүнийг багын найз Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Ганхуяг, дүү Э.Очирхуяг, аав Т.Энхээ, Өмнөговь аймгийн Бүсийн дата төвийн дарга Б.Чинбат, ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн барилгын салбар хариуцсан мэргэжилтэн М.Мөнхмаа нартай хамтран албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерийн үйл ажиллагаанд хууль бус нөлөөлсөн, авлига авсан байж болзошгүй хэрэгт холбогдуулан АТГ-аас шалгаж эхлээд буй.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат нь нэг хэсэг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн туслах ажиллаж байсан түүхтэй. Улмаар 2010 онд Өмнөговь аймгийн “Хаан банк”-ны захирлаар томилогдож, банкны захирал байхдаа Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурав дараалан сонгогдсон.

Тэгвэл тендерт нөлөөлсөн хэргээр АТГ-т шалгагдаж буй Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Энхбат аймгийн АН-ын даргаар сонгогджээ.

 Н.Энхбатын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮69 сая
Гэр бүлийн орлого:  ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮251 сая /Орон сууц-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮100 сая / Lexus, RX 450 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮33 сая /Адуу-25, Хонь-18, Ямаа-41/
Газар: ₮30 сая /Эзэмших-5га-1/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮82 сая
Хадгаламж: ₮58 сая
Авлага: ₮0 сая
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
668092
1 эможи

Н.Энхбат
keyboard_arrow_up