НИТХ-ын дарга асан Ц.Сандуй МАН-ын даргын зөвлөх болжээ

2026 оны 3 сарын 09

Arslan.mnСүүлийн үед МАН-ын хойморт М.Энхболд, Ц.Сандуй нар эргэн ирсэн нь олны анхаарлыг татаж буй.  Тодруулбал, эргэн ирэгсэд эхнээсээ албан тушаал хүртэж, алдсан хугацаагаа нөхөх гээд амьсгаа өндөртэй явна.

Тодруулбал, 60 тэрбумын асуудалд холбогдож байсан НИТХ-ын дарга асан, Нийслэлийн МАН-ын даргын асан Ц.Сандуй МАН-ын дарга зөвлөх болсон аж.

Ц.Сандуй нь Нийслэлийн МАН-ын даргаар ажиллаж байхдаа төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжих схем гаргаж, түүнийгээ 2014.08.28-нд намын дарга М.Энхболдод танилцуулсан, төрийн албыг мөнгөөр арилжих төлөвлөгөө гаргасан хэмээн түүнийг МАН-ын гишүүнчлэлээс 2019.02.18-нд хассан байдаг. Гэтэл түүнийг МАН-ын буцаагаад гишүүнээр авсан бололтой.

Нэгэнт эргээд ирэхээс хойш МАН гишүүнээ гаргах, хөөх хэрэг байгаа ч юм уу даа!!!

Хэргийн талаар эргэн сануулахад, өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан. Тэрхүү бичлэгт УИХ-ын дарга асан М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх, МАН-ын гишүүн А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. 

Улмаар тус хэргийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүр 4 жилийн хорих ял оноосон.  Иймд Ц.Сандуй, А.Ганбаатар шоронд 128 хоног хоригдсон. Дараа уг хэргийг хэрэгсэхгүй болгосон. 

Харин Давж заалдах шатнын шүүхээс “60 тэрбум-ын хэргийг 2023 оны 3-р сард сэргээн шалгаж эхэлсэн гэх ч одоо болтол шийдэгдээгүй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667849
1 эможи

Зочин
2026-03-09 13:18
энэ нэг авилгачийг яагаад шоронд хийгээч ээ
Ц.Сандуй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up