Төв шуудангийн урд байрлах 50 давхар барилга “Херо“ Б.Баатар, А.Амундра нарын мөнгө угаалтын “дүрээ хувилгасан“ төсөл үү

2026 оны 2 сарын 23

Arslan.mn

Төв шуудангийн урд Эко тауэртай зэрэгцэн алга дарам газарт 50 давхар барилга сүндэрлэн босож буй.

Тус барилгын цаад эзэд нь Гэрэгэ тауэрын 15 давхарын эзэд гэгддэг “Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар, иргэн А.Амундра нар аж.

Тэд монголын улс төрийн ирээдүйг зурж, түүндээ тааруулан зохиол бичин акц хийдгээрээ алдаршсан гэж хэлэхэд хэлсдэхгүй.

Төрийн хамаг л өнгөтэй, өөдтэй контент, нэвтрүүлгүүдийг хамж, хэтэвчээ зузаалсаар ирсэн Б.Баатар нь өөрийн бизнесийн түнш А.Амундратай нийлэн ийнхүү барилгатай болж буй.

Тэдний энэ барилгыг мөнгө угаалтын "дүрээ хувилгасан" төсөл гэж хэлж болно. Б.Баатар сүүлийн жилүүдэд хөшигний ард ажиллахдаа ийнхүү улс төрөөс их хэмжээний хөрөнгө татаж, түүнийгээ барилга болгосон хэмээн МАН дотор хэн хүнгүй мэднэ. МАН-ын хөшигний ард тэднийг "Эко Констракшн"-ы С.Нямдавааг түшиглэн ийнхүү өөрийн гэсэн тауэртай болж байгаа хэмээн ярьж буй. 

Тус 50 давхар барилгын бас нэгэн эзэмшигч нь Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг гэх. Медиа салбараас эхэлсэн ах дүүсийн бизнес тавхан жилийн дотор эрчээ авч, барилгын магнат болж буй үзэгдэл Монголд л байна.

Нөгөө талаас хот төлөвлөлт буруу, муу байна гэдэг атлаа хотын төв түгжрэлийн цэгээ улам бүр нэмэх төсөл хийж байгаад олон нийт шүүмжлэлтэй хандаж буй.

Холбоотой мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667659
0 эможи

Б.Баатар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up