АН-ын дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяад сануулга өгчээ

2026 оны 2 сарын 13

Arslan.mn

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа өөрийг нь шүүмжилсэн багшийг “надаар оролдвол сайнаа үзэхгүй шүү” хэмээн заналхийлсэн асуудал гарсан. Тэрээр лайв хийх үеэрээ “Муу гуйлгачин юм намайг доромжлоод сайнаа үзэхгүй. Би төрийн өндөр албан тушаалтан. Муу гөлөг” хэмээн хэлсэн нь бичлэгээр үлджээ.

Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний ёс зүй, хариуцлагатай үг хэллэгээ анхаарах шаардлагатайг онцолж байна.

Тэгвэл АН-ын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяатай өнөөдөр уулзаж сүүлийн үед түүний олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгийн агуулга нь Ардчилсан намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгаа тул ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг сануулжээ.

Мөн тэрээр, уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу үг хэрэглэж, хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтээс уучлалт хүссэн байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667583
0 эможи

keyboard_arrow_up