Д.Үүрийнтуяа гишүүн болж орлогоо ₮1 тэрбум болтол нэмэгдүүлсэн ч “ханалгүй“ МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар зэхэж байна

2026 оны 1 сарын 26

Arslan.mn

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяаг томилохоор тохирчээ. 4 жилд нэг удаа болдог холбооны  ерөнхийлөгчийн сунгаа тун удахгүй болно.

Одоогийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Х.Булгантуяа ажиллаж байгаа. Түүний хувьд УИХ-ын дэд даргаар ажиллахдаа Үндсэн хууль зөрчсөн асуудлаар яллагдагчаар татагдаж хуулийн байгууллагад шалгагдаж байгаа. Түүний гишүүний бүрэн эрхийг нь хүртэл түдгэлзүүлэх яриа гарсан учир тэрээр МАН-ын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийн ажлаа өгөх нь ойлгомжтой.

Тэгвэл МАН-ын Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбоог удирдахаар зэхэж буй УИХ-ын гишүүн Д.Үүрэнтуяагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрээр, 2023 онд буюу "Эрдэнэт үйлдвэр"-ийн орлогч дарга байхдаа жилийн 346 сая төгрөгийн орлоготой гэж байсан бол 2024 онд УИХ-ын гишүүн болсноор 1 тэрбум орлоготой гэж ийнхүү мэдүүлжээ.

Түүнийг УИХ-ын гишүүн асан, “Монросцветмет”-ээр овоглодог Б.Бадамсүрэнгийн татаасаар ГОК-д хөл тавьсан гэдэг бөгөөд манай улсын саалийн үнээ гэгддэг тус том байгууллагын санхүүг 7 жил “атгасан” байдаг. 

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮1 тэрбум
Гэр бүлийн орлого: ₮176 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,4 тэрбум  /Орон сууц-3, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮97 сая  /Lexus, RX 400  маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮9,7 сая /Үхэр-4, Хурдан удмын адуу-1, Адуу-2/
Газар: ₮5 сая /Эзэмших-1500м2-3, Эзэмших-21м2-1, Өмчлөх-5000м2-2 нийт 6 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮13 сая
Хадгаламж: ₮33 сая    Бэлэн мөнгө: ₮440 сая
Авлага: ₮135 сая
Зээл:  ₮889 сая гэж мэдүүлжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667315
0 эможи

Д.Үүрийнтуяа

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up