Газар тариалангийн салбарыг толгойлох Хотын дарга асан Су.Батболд ₮1,1 тэрбумын 2 ОРОН СУУЦТАЙ,₮329 саяар үнэлэгдэх 150 АДУУТАЙ

Хотын дарг асан Су.Батболд Монголын тариаланчдын үндэсний холбооны тэргүүнээр сонгогджээ.
Монголын тариаланчдын үндэсний холбооны ээлжит "Эвийг эрхэмлэн амжилтыг бүтээе" чуулган энэ сарын 24-ны өдөр болж, 21 аймгийн 400 гаруй тариаланч оролцжээ.
Су.Батболд нь Төв аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад УИХ-д 4 удаа сонгогдож байсан. Хамгийн сүүлд 2016-2018 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар томилогдон ажиллаж байгаад өөрийн хүслээр албан тушаалаасаа чөлөөлөгдсөн билээ.
Тэгвэл 7 жилийн дараа газар тариалангийн салбарыг толгойлох нэрээр улс төрд буцаж ирсэн Хотын дарга асан Су.Батболдын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮27 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮200 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,1 тэрбум /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮268 сая /Суудлын жижиг машин,Nissan, QASHQAI- 1,Жийп болон туулах чадвар өндөр,Nissan, Patrol- 1 /
Мал аж ахуй: ₮329 сая /Адуу-150, Хурдан удмын адуу-30, Үхэр-42, Хонь-895/
Газар: ₮20 сая / Өмчлөх-0.07га-1 /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮110 сая
Хадгаламж: ₮45 сая
Авлага: ₮150 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
