Ж.Энхбаяр сайд албан тушаалаа голж, “Хотын дарга” болохын төлөө “лобби” уулзалтуудаа эхлүүлжээ

2026 оны 1 сарын 21

Arslan.mn

Нийслэлийн МАН-ын хорооны дарга, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын суудлыг авахаар МАН дотор нууц марафон явагдаж буй.  Өөрөөр хэлбэл нийслэлчүүдээс сонгогдсон төлөөлөгч биш МАН-ын ивээлийг хүртсэн “тооноор” залрагсад хотын дарга болохоор санаархаж буй нь энэ.

Ил, далд лобби уулзалтуудыг хийж, идэвхтэй хөдөлж буй горилогч бол Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр. Тэрбээр ХХААХҮ-ийн сайд байхдаа салбараа өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлж, нэлээдгүй самарсныг мэргэжилтнүүд, холбоодууд нь шүүмжилдэг.

Илтэд ашиг сонирхлын зөрчилтэй сайдуудын нэг Ж.Энхбаяр энэ удаа ЭЗХ-ийн сайдын албаа голж, хотын даргын суудалд “тооноор” орж ирэхээр зориод буй.

Гар хардаг, өөрт нь ашиггүй л бол төрийн ямар ч ажилд хөдөлдөггүй гэдгээрээ намдаа алдаршсан эрхэм сайд энэ удаа нийслэлчүүдийн төсвийг захиран зарцуулахаар зориж буй нь бас л учиртай.

2028 оны сонгуульд Ж.Энхбаярт сонгуулийн тойрог олдохгүйн зовлон тулгарсан. Төвийн бүсэд 2028 онд залуучууд хүч түрэн орж ирэхээр МАН дотор бэлтгэгдэж буй. Төвийн бүсэд Ж.Энхбаярын бизнес цэцэглэснээс бусдаар нөхцөл байдал хоёр жилийн дараа хэвээрээ байгааг орон нутгийн иргэд хэлж буй.

Ж.Энхбаяр бол залуучуудад, тэр дундаа спортын салбарт ихэд халгаатай нэгэн. Дарханы Спорт аренагийн зочид төлөөлөгчид, гадны тамирчдыг хүлээн авдаг зочид буудлыг нь ХХААХҮЯ болгон булаасан. Дарханд спортын тэмцээн болоход тамирчид нь хонох буудалгүй энд, тэнд өрөө тасалгаа хайж явдаг асуудалтай болсон. Улсын төсвөөр баригдсан Дархан Аренад нэг яамны сайд эзэн сууж, зориулалтын бусаар ашиглаж байгаад хэн ч, юу ч хэлэхгүй байгаа нь нөгөө л “дабль стандарт” үйлчилж буйн хэлбэр билээ.

Ж.Энхбаяр сайдын хувьд өөрийг нь хотын дарга болго гэсэн шахалтыг Ерөнхий сайдад тулгаад буй. Харин хөшигний ард Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд Баянхонгорын угшилтай, НИТХ-ын төлөөлөгч З.Төмөртөөмөөг зүтгүүлэхээс өөр сонголтгүй байгаа гэх. 2026 он гараад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгаланг хотын дарга болох гэж байна гэх мэдээлэл цахим орчинд түгсэн. Тэгвэл энэ бүх найруулгын цаана тэргүүн шадар сайд бөгөөд ЭЗХ-ийн сайдын зохиол явж байсан гэх.

Ямартай ч гал морь жилийн улс төрийн өрнөлд Ж.Энхбаяр сайд өөртөө ашигтай нүүдэл хийж, 2028 он хүртэл өөрийн бизнесийн хүрээгээ тэлэхээр Засгийн газрыг далдаас удирдаад эхэлжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667255
0 эможи

Zochon
2026-01-22 00:55
Chadahgui shunaltai hun
Зочин
2026-01-21 19:35
Хүүхэн шиг зантай Энхбаяр чадахгүй ээ. Нямбаатар нь хамаагүй дээр
Зочин
2026-01-21 18:46
Enkhbayar hotiin ajiliig harin mundag hh bh shu
Зочин
2026-01-21 10:47
Ж.Энхбаяр яаж хотын даргыг хийж чадах юм бэ? Энэ хүн албан тушаал эрх мэдэл,өмч хөрөнгийн төлөө юу ч хийхээс буцахгүй хүн юм бус уу?
keyboard_arrow_up