Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн АН-ын дэд дарга Ч.Өнөрбаяр  ₮1,2 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮838 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2026 оны 1 сарын 16

Arslan.mn

Улсын дээд шүүх 2026 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр Ардчилсан намын хөтөлбөр, дүрмийн шинэчилсэн найруулгыг хуульд нийцсэн хэмээн үзэж, албан  ёсоор бүртгэсэн. Ингэснээр Ардчилсан намын шинэчилсэн дүрмийн дагуу намын ЕНБД болон дэд дарга нарыг албан тушаалаас нь чөлөөлж байна.

Тухайлбал, АН-ын дэд даргаар ажиллаж байсан Р.Амаржаргал, Ц.Уртнасан, Э.Одбаяр, Р.Эрдэнэбүрэн, Ц.Жадамба, Ж.Баярмаа, Т.Пүрэвхатан, О.Алтангэрэл, Б.Галиндэв, Ш.Жандос, С.Буяндэлгэр, И.Мөнхжаргал, Ч.Өнөрбаяр, Ш.Түвдэндорж, П.Батчимэг нарыг чөлөөлж буй.

Тэгвэл Албан тушаалаасаа чөлөөлөгдсөн Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга асан, АН-ын дэд дарга Ч.Өнөрбаярын 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮110 сая
Гэр бүлийн орлого: ₮321 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /Орон сууц-3, Үйлдвэрлэлийн зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮80 сая  /Toyota, LEXUS RX330 маркийн  тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй:₮9 сая /Хурдан удмын адуу-13, Ямаа-25, Хонь-38/
Газар:₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮61 сая
Хадгаламж: ₮838 сая
Авлага: ₮110 сая
Зээл:  ₮128 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667182
0 эможи

keyboard_arrow_up