БЭТ-ийн ажлаас нь чөлөөлөгдсөн Ж.Батзандан ₮1 тэрбум үнэлгээтэй 200 АДУУТАЙ, ₮300 саяын ХАУСТАЙ

2026 оны 1 сарын 05

Arslan.mn

ШИНЭ намын дарга асан Ж.Батзанданг БЭТ-ийн ажлаас нь чөлөөлжээ.

Түүнийг  Засгийн Газрын 2025 оны 2-р сарын 6-ны өдрийн хуралдаанаар Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгчөөр томилж байв.

Тэгвэл БЭТ-ийн ажлаас нь чөлөөлөгдсөн Ж.Батзандангийн 2021 онд Элчингийн зөвлөх байх үеийн АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮84 сая 
Гэр бүлийн орлого: ₮194 сая
Орон сууц барилга байгууламж: ₮300 сая /Амины орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮20 сая / Суудлын жижиг машин,Toyota, Camry/
Мал аж ахуй: ₮1 тэрбум /Үхэр-20, Хурдан удмын адуу-200/
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮107 сая
Хадгаламж: ₮19 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
667007
0 эможи

Зочин
2026-01-06 12:02
Энэ тэнэг улс төрөөс зайлж адуугаа манаад арчлаад явах нь өлзийтэй
keyboard_arrow_up