МАН-ын Удирдах зөвлөлийн хамгийн залуу гишүүн Б.Ану-Үжин ₮1,2 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮60 саяын БЭЛЭН МӨНГӨТЭЙ

2025 оны 11 сарын 19

Arslan.mn

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Тус хуралдаанаар Удирдах зөвлөл, ЕНБД болон бусад нарийн бичгийн дарга нар, ХЕХ-ны гишүүдээ шинэчлэн томилсон юм.

Тодруулбал, 39 гишүүнийг Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгосон бөгөөд 40 хувь нь эмэгтэйчүүдийн төлөөллөөс бүрджээ. Тэгвэл бид энэ удаа эрх барих МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг  ХОМ-ийг цуврлаар танилцуулъя. 

Тухайлбал, МАН-ын Удирдах зөвлөлд шинээр сонгогдон, нийслэлээс төлөөлсөн гишүүн Б.Ану-Үжингийн 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

2018 онд МАН-ын шинэ гишүүн болж, улмаар МЗХ-нд орсон түүний хувьд  өмнө нь СЗХ, Рийч Пойнт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2024 оноос эхлэн "Улаанбаатар Трамвай төсөл"-ийн удирдагч​​​, НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж буй.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮61 сая /жилийн/
Гэр бүлийн орлого: ₮56 сая /жилийн/
Орон сууц барилга байгууламж: ₮1,2 тэрбум /орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай барилга-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮98 сая  /Toyota, Alphart маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй:₮0 сая 
Газар: ₮0 сая                                                                                                                                                                       Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮43 cая
Хадгаламж: ₮36 сая    Бэлэн мөнгө: ₮60 сая
Авлага: ₮0 cая
Зээл:  ₮86 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
666406
0 эможи

keyboard_arrow_up