МАН-ын ЕНБД-аар үргэлжлүүлэн ажиллах Я.Содбаатар ₮100 саяын ОРЛОГОТОЙ, ₮433 саяын үнэтэй ХАУС, 2 ОРОН СУУЦТАЙ

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлаас байгуулсан Бага хурлын анхдугаар хуралдаан өчигдөр /2025.11.18/ Тусгаар тогтнолын ордонд боллоо. Хуралдааны даргаар МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, дэд даргаар УИХ-ын гишүүн Б.Уянга, М.Мандхай нар сонгогдон ажиллав.
Тус хуралдаанаар Монгол Ардын намын Ерөнхий Нарийн Бичгийн даргаар Я.Содбаатарыг хуралдаанд оролцсон нийт гишүүний 99.6 хувийн саналаар үргэлжлүүлэн ажиллуулахаар сонгож батлав.
Тэгвэл МАН-ын ЕНБД-аар үргэлжлүүлэн ажиллах Я.Содбаатарын 2024 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮100 сая
Гэр бүлийн орлого: ₮257 сая
Орон сууц барилга байгууламж: ₮433 сая /орон сууц-2, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮30 сая /Адуу-49/
Газар: ₮20 сая /Эзэмших-700м2 газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл:₮0 cая
Хадгаламж: ₮32 сая
Авлага: :₮0 cая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.
