УИХ дахь МАН-ын бүлгийн хурал хоёр даргатай эхэлжээ
2025 оны 10 сарын 20
Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас эхэлсэн.
Бүлгийн даргын тамга Ж.Бат-Эрдэнэд буй ч Г.Занданшатар талын бүлгийн гишүүд хурлын товоо зарлалгүй 38 гишүүн цуглан хуралдаж Ж.Батжаргалыг даргаараа томилсон.
Үүнийг Ж.Бат-Эрдэнэ хууль бус хуралдаан хийж дарга томилсон тул хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлж байсан юм.
Тэгвэл өнөөдрийн бүлгийн хуралдаанд МАН-ын бүлгийн хоёр дарга зэрэгцэн сууж байв. Төд удалгүй Ж.Бат-Эрдэнэ хурлыг орхисон бөгөөд тэрээр "МАН-ын бүлэг нэг даргатай" хэмээсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?



1






665981
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс