БОУАӨЯ-ны ТНБД-аар томилогдсон Ш.Батбаяр ₮143 саяын үнэлгээтэй 2 ОРОН СУУЦ, жилийн ₮35 саяын ОРЛОГОТОЙ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Шүрэнчулууны Батбаярыг томилжээ.
Ш.Батбаяр нь Мэдээллийн системийн удирдлага, Эрхзүйч мэргэжилтэй, төрийн албанд болон төрийн бус байгууллага, хувийн хэвшилд албан тушаал хашиж, туршлага хуримтлуулсан байна.
Тэгвэл БОУАӨЯ-ны ТНБД-аар томилогдсон Ш.Батбаяр 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮35 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮143 сая /Орон сууц-2/
Тээврийн хэрэгсэл: ₮43 сая / Мотоцикл,Suzuki, Hayabusa, Toyota, Camry маркийн нийт 2 тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮5 сая
Хадгаламж: ₮2 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮69 сая гэж мэдүүлжээ.
Ажлын туршлага:
- 2007-2009 онд Улаанбаатар шуудан ХХК-д менежер,
- 2009-2012 онд Гадаад харилцааны яаманд атташе,
- 2012 онд Байгаль орчин, ногооны хөгжлийн яаманд ахлах мэргэжилтэн,
- 2012-2014 онд Гадаад харилцаааны яаманд гуравдугаар нарийн бичгийн дарга,
- 2014-2015 онд Барилга, хот байгуулалтын яаманд ахлах мэргэжилтэн,
- 2015-2020 онд Иксиллион ХХК-д менежер,
- 2015-2016 онд Айхотел ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2016-2024 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх,
- 2017-2020 онд Юнайтед Брокастинг Корпорэйшн ХХК-д гүйцэтгэх захирал,
- 2018-2025 онд Сонгомол болон уламжлалт морин спортын холбоонд Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2022-2025 онд Монгол Тайландын бизнес форумд ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2024-2025 онд Чингис хаан адвертурс ХХК-д гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан туршлагатай.









