МАН-ын Бага хурал маргааш 09.00 цагт эхэлнэ

2025 оны 9 сарын 26

Arslan.mn

МАН-ын Бага хурал маргааш 09.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. Хурлаар намын Их хурлын товыг хэлэлцэж, зарлана. Мөн Бага хурлынхаа гишүүдийн бүрэлдэхүүнийг шинэчилнэ.

Түүнчлэн энэ удаад тус намын даргад УИХ-ын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Г.Занданшатар нар нэр дэвшиж, намын их хурлын гишүүд сонголтоо хийнэ.

МАН-ын Бага хурал 479 гишүүнтэй, 284 гишүүн хуралд оролцвол ирц бүрдсэнд тооцож гаргасан шийдвэрүүд нь хүчин төгөлдөр болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665617
0 эможи

keyboard_arrow_up