“Босоо” С.Ганбаатар эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир УИХ-ын гишүүний суудлаа өгөх үү...

2025 оны 9 сарын 24

Arslan.mn

УИХ-ын гишүүн “Босоо” С.Ганбаатар эрүүгийн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн учир бүрэн эрхийг түдгэлзүүлж, эгүүлэн татах нь тодорхой болжээ. 

Тодруулбал түүнийг Эрүүгийн хуулийн дөрвөн зүйл заалтаар буруутган шалгаж байна. 

Үүнд: 

  1. Эрүүгийн хуулийн 22.1-т заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” буюу өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүст давуу байдал бий болгосон,
  2. Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлд заасан, “хахууль авсан”,
  3. 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаасан”,
  4. 22.10 дугаар зүйлд заасан, “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” зэрэг нийт 4 хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдээд байна.
Яллагдагч С.Ганбаатар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхгүй, ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаанд оролцохгүй, зөвхөн хэрэг шүүхэд шилжиж очсон үед шүүхэд өөрөө мэдүүлэг өгнө гэсэн байдаг.

Өнгөрсөн хугацаанд мөрдөгч түүнд яллагдагчаар татсан тогтоолыг танилцуулахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул прокурорын мэдэгдэх хуудсаар дуудахад ч мөн хүрэлцэн ирээгүй байдаг.

Мөн яллах дүгнэлтийг С.Ганбаатарт гардуулахаар дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 3 удаа хүргүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа ирээгүй тул Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос шийдвэр танилцуулахаар 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг үйлдэн, С.Ганбаатарт хүргүүлэхийг мөрдөгчид даалгасан.

Үүний дагуу түүнд прокурорын дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хүргүүлэх ажлыг мөрдөх байгууллага хэрэгжүүлж өнгөрсөн Баасан гарагт түүнд хүргүүлэхээр ажилласан байсан. Энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулдах ажиллагаа юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665574
1 эможи

Зочин
2025-09-24 21:54
хуулийн өмна хэн ч тэгш байх ёстой хууль зөрчсөн л бол ял шийтгэлээ хүлээх хэрэгтэй хэн их шударга ёс яоина тэр хамгийн хууль зөрчигч худалч хулгайч байдагийм даа
keyboard_arrow_up