АН-ын бүлэг өнөөдөр шинэ даргаа сонгоно

2025 оны 9 сарын 22

Arslan.mn

Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралддаг. Өнөөдөр бүлгүүд 10.00 цагаас хуралдах товтой байна. Ардчилсан намын тухайд бүлгийн шинэ даргаа сонгохоор байгаа юм. Учир нь одоогийн бүлгийн дарга О.Цогтгэрэл нь Ардчилсан намын даргаар сонгогдож, дээд шүүх албан ёсоор баталгаажуулсан.

Иймд түүний оронд хэнийг томилох тухай асуудал яригдаж буй бөгөөд улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, Б.Жаргалан тэргүүтэй гишүүдийн нэрс хамгийн идэвхтэй яригдаж байгаа юм. Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд АТГ-аас ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр УИХ дахь АН-ын бүлэг гурав хоногийн завсарлага авсан. Улмаар завсарлага нь өнөөдөр дуусаж буй бөгөөд бүлгийн хуралдаанаар мөн дээрх асуудлыг ч хэлэлцэхээр байгаа аж.

Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар бид эргэн мэдээлэх болно.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
665500
0 эможи

keyboard_arrow_up