АН-ыг ялалтад хүргэх амлалт өгсөн шинэ дарга О.Цогтгэрэл ₮3,7 тэрбум 2 ОРОН СУУЦ, ₮1 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ
Ардчилсан нам Үндэсний бодлогын хороо/ҮБХ/-гоо өчигдөр /2025.08.31/ үргэлжлүүлэн хуралдуулж, удирдлагаараа УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг сонголоо.
Шинэ дарга ирэх жилүүдэд болох таван ч сонгуульд намаа ялалтад хөтөлж, засаглах амлалт өгөөд байна.
Тодруулбал, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2028, 2032 оны УИХ-ын болоод орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг ялуулахын тулд өөрөөс шалтгаалах бүхнийг хийхээ мэдэгдсэн.
Тэгвэл АН-ыг ялалтад хүргэх амлалт өгсөн шинэ дарга О.Цогтгэрэлийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Түүний өөрийн жилийн орлого нь 937 саяас 87 сая төгрөг огцом буурч, харин үл хөдлөх хөрөнгө нь сүүлийн нэг жилийн хугацаанд 2,3 тэрбум төгрөгөөс 3,7 тэрбум төгрөг болж ОГЦОМ нэмэгдэжээ.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮87 сая
Гэр бүлийн орлого: ₮87 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮275 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3,7 тэрбум /орон сууц-2, Үйлчилгээний зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮893 сая / Lexus, LX 600, Mercedes Benz S400CDI, Toyota Crown нийт гурван машинтай/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 тэрбум
Хадгаламж: ₮84 сая
Авлага: ₮500 сая
Зээл: ₮1,2 тэрбум гэж мэдүүлжээ.









