АН-ын даргад өрсөлдөх УИХ-ын гишүүн Ө.Шижир ₮2,8 тэрбумын 2 ОРОН СУУЦ,₮191 саяын үнэлгээтэй 2 ГАЗАРТАЙ
Өчигдрийн /2025.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар Л.Гантөмөрийг намын даргаас чөлөөлж, дараагийн даргыг сонгох дотоод сонгуулийг зохион байгуулах 15 хүний бүрэлдэхүүнтэй "Сонгон шалгаруулах" хороог байгуулсан.
Нэр дэвшигчид энэ сарын 31-нийг хүртэл өрсөлдөж, мөрийн хөтөлбөр зэргээ гишүүддээ танилцуулах бөгөөд гол өрсөлдөөн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ө.Шижир, Ж.Баярмаа нарын дунд болохоор байна.
Тэгвэл АН-ын даргад өрсөлдөхөөр болсон УИХ-ын гишүүн Ө.Шижирийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮98 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,8 тэрбум /орон сууц-1, Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮300 сая / Lexus 570 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮50 сая /Адуу-5/
Газар: ₮191 сая /Эзэмших-400м2, Эзэмших-700м2 нийт 2 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮7 сая
Хадгаламж: ₮4 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









