АН-ын даргад өрсөлдөх Ж.Баярмаа ₮2,5 тэрбумын ОРОН СУУЦ, БАРИЛГАТАЙ, ₮500 саяын үнэлгээтэй газартай
Өчигдрийн /2025.08.28/ АН-ын Үндэсний бодлогын хорооны хурлаар Л.Гантөмөрийг намын даргаас чөлөөлж, дараагийн даргыг сонгох дотоод сонгуулийг зохион байгуулах 15 хүний бүрэлдэхүүнтэй "Сонгон шалгаруулах" хороог байгуулсан.
Нэр дэвшигчид энэ сарын 31-нийг хүртэл өрсөлдөж, мөрийн хөтөлбөр зэргээ гишүүддээ танилцуулах бөгөөд гол өрсөлдөөн О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж, Ө.Шижир, Ж.Баярмаа нарын дунд болохоор байна.
Тэгвэл АН-ын даргад өрсөлдөхөөр болсон Ж.Баярмаагийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮46 сая
Гэр бүлийн орлого: ₮102 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,5 тэрбум /орон сууц-4, Оффис зориулалттай барилга-1/
Тээврийн хэрэгсэл: ₮101сая / Mazda, Demio, Toyota, Aqua, Toyota, Land Cruiser 80 , Suzuki, Grand vitara маркийн нийт 4 төрлийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮500 сая /Ашиглах-0.65га/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮60 сая
Хадгаламж: ₮17 сая
Авлага: ₮682 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









