АН-ын даргад өөрийгөө сойхоо зарласан Л.Мөнхбаясгалан ₮4,4 тэрбумын үнэлгээтэй ОРОН СУУЦТАЙ, ₮500 саяын 4 ГАЗАРТАЙ
Ардчилсан нам энэ долоо хоногт Үндэсний бодлогын хороо болон Их хурлаа хуралдуулж, намын даргын сунгаагаа хийхээр товлосон. Үүнтэй холбогдуулан АН-ын даргын марафон эхэлжээ.
Тухайлбал, Л.Мөнхбаясгалан "НАДАД АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ байна, АН-ын даргад албан ёсоор нэр дэвшихээ зарлаж байна" гэдгээ өнгөрсөн мэдэгдэж буй. Түүнийг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын МоАХ фракцад харьяалагдана гэдэг ч, тус фракц АН-ын ҮБХ-нд 50 орчим гишүүдтэй, саналд жин дарахгүй гэдгээ ч намынхан дунд хэлж байгаа аж.
Сонирхолтой нь УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан дээд боловсрол эзэмшээгүй бөгөөд Хэвлэлийн хүрээлэнгийн нэг жилийн сургалт дүүргэжээ.
Тэгвэл энэ удаа АН-ын даргад өөрийгөө сойхоо зарласан Л.Мөнхбаясгалангийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮849 сая
Гэр бүлийн орлого: ₮162 сая
Хөрөнгө борлуулсны орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮4,4 тэрбум /орон сууц-4, Үйлчилгээний зориулалттай барилга-1, Авто зогсоол-2/
Тээврийн хэрэгсэл: ₮225 сая /Lexus, RX 350, Ford F-150, Lexus, 470 нийт маркийн 3 төрлийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮103 сая /Үхэр-48, Ямаа-200, Хонь-110/
Газар: ₮500 сая /Эзэмших-0.700м2-1, Эзэмших-665м2-1, Эзэмших-667м2-1, Эзэмших-699м2-1 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮527 сая
Авлага: ₮62 сая
Зээл: ₮150 сая гэж мэдүүлжээ.









