АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжин ₮158 саяар үнэлэгдэх 3 МАШИН, ₮30 саяын 4 ГАЗАРТАЙ
Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн. Түүний мэдэглийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.
Тухайлбал, энэ удаагийн боломжоос хоцрохгүй байх хүний нэг бол УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин. "МонДе" фракц. Мөн Л.Гантөмөрийн "Нэг ардчилал"-д харьяалагдаж байсан. Энэ нь түүний сул тал болох байх. Гэхдээ хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Манай нам дотоод дүрэм, журам болон улс төрийн намын тухай хуулийн дагуу даргаа нээлттэй сонгоно. Хэн ч байж болно гэсэн үг” гэх байр сууриас харвал тэрбээр өөрийгөө сойж байгаа нь тодорхой.
Түүний хувьд УИХ-д жагсаалтаар хоёр удаа сонгогдсон ч хоёуланд нь листээр гарч ирсэн нэгэн. Тойргоос гарч чаддаггүй нь олон нийтийн дэмжлэгтэй улстөрч бишийг харуулна.
Тэгвэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй Х.Тэмүүжингийн 2024 онд АТГ-т шинэчлэн мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮54 сая
Гэр бүлийн орлого: ₮10 сая
Орон сууц барилга байгууламж: ₮200 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮158 сая /Mercedes Benz G 500, Хятад мотоцикл, Бүргэд, Lexus, NX 200 маркийн нийт гурван тээврийн хэрэгсэлтэй
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮30 сая /Эзэмших-0.2га-2, Эзэмших-699м2-2 нийт 4 газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0 сая
Хадгаламж: ₮0 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









