Увсын баяр наадмын төсөвт “АУДИТ ОРУУЛЪЯ“

2025 оны 8 сарын 01

Arslan.mn

Увсын 100 жил гээд улс даяар шуугилаа. Шуугилгүй яах уу. Увсын 100 жил гоё бололгүй яах вэ. Учир нь улсын төсөв Увс руу явсан юм чинь...

Эдгээр өдрүүдэд Увсын 100 жилийн ойн арга хэмжээний төсөв мөнгөнийх нь “булхай”-нууд илэрч, олны шүүмжлэлийг дагуулж буй.

Увс аймгийн 100 жилд:

Жишээ нь, Сангийн сайд Б.Жавхлан “Увс аймгийн 100 жилийн ойд зориулан улсын төсвөөс Ю.Цэдэнбалын талбайг тохижуулах ажилд 1.2 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн” гэж мэдэгдэв.

  • Үүнийг шалгаж үзэхэд, Увс аймгийн ЗДТГ-ынхан улсын төсвөөс авсан 1.2 тэрбум төгрөгийнхөө 1 тэрбум 65 сая төгрөгөөр нь Ю.Цэдэнбалын талбайг тохижуулах тендер зарлаж, “Цэнхэр тэнгэрийн орон оч” ХХК-ийг шалгаруулжээ. Дундаас нь 135 сая төгрөг “сох” алга болсон байгаа юм.

Дараа нь "Ойг тэмдэглэн өнгөрүүлэхэд орон нутаг болон улсын төсвөөс нийт 22 тэрбум төгрөг зарцуулсан, тэр дундаа эрчим хүчний салбарт зарцуулагдах ёстой 2 тэрбум төгрөгийг Увс аймагтаа  шийдвэрлэж өгсөн" гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өөрөө бахархан ярилаа.

  • Увс аймгийн цэнгэлдэх орчмын тог цахилгааныг татах 2 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайдын багцаас гаргажээ.
  • Орон нутгийн болон улсын төсвийн 22 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аймгийн наадмын талбай, морь барианы газар зэрэгт зарцуулсан. Жишээлбэл, 4.5 тэрбум төгрөгөөр Цэнгэлдэх орчмын газрыг тохижуулж, дэд бүтцийг шийдвэрлэх ажил хийсэн гэв.

Энэ бол ил байгаа тоо. Юунд хэн, яаж зарцуулсныг бид мэдэх боломжгүй.

Тухайлбал:

  • Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх боломж алга гэж байсан Сангийн сайд Б.Жавхлан Увсын 100 жилд улсаас 14 тэрбумыг гаргаж өгчээ. 
  • Улаанбаатарын дэлбэрсэн цахилгаан станцыг янзлахад олддоггүй төсвийг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Увсын наадамд асуудалгүй 2 тэрбум төгрөгөөр нь бэлэглэжээ.

Товчхондоо, татвар төлөөгчийн мөнгөөр бид улсаараа Увсын наадмыг хийж өгчээ.

Цахилгаан станцын асуудлаа шийдээгүй байж наадамд тэрбум тэрбумаар нь цацаж болдог юм уу?

Татвар төлөгчдийн мөнгө, төсвийн мөнгө, Улсын мөнгө эрхтэн дархтангуудын өнгө үзэмж, тал тохой, нутаг нугын зүг баруун солгойгүй баяр цэнгэлд урссаар л байх уу?

Орон нутагт жил бүр тавигддаг олон тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажлаа хийж байхгүй яасан бэ гэж Увс аймгийн Засаг дарга С.Батжаргал, Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга нараас асуух хэрэгтэй.

Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэхэд, цахилгаан станцыг янзлахад олддоггүй ч Увсын наадам руу гардаг наадмын төсөвт “АУДИТ ОРУУЛЪЯ Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн дарга аа...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
664667
1 эможи

Нягтлан:
2025-08-07 08:39
Татвар хураах болохоороо компаний данс хааж байгаад л хуу хамаад авдаг. Тэгээд үрэх болохоороо бидэнд хэрэгтэй ганц зүйлд зарцуулахгүй нэг сумын наадам болоод дуусч байгаа бол татвараа төлмөөргүй л байна шүү.
Отгоо:
2025-08-07 08:37
Тэгээд мөнгө хаяж төсвийн мөнгөөр найралчихаад бас Увсын наадам Улсын наадмаас гоё болсон гэж солиорцгоогоод байхын...
Зочин
2025-08-05 16:46
ulsiin money g butsaaj toluul davarsan dorvod r
Munkh-erdene
2025-08-04 11:47
hahaj vhtel n ogchoo lalruud
хууль
2025-08-03 08:46
Хууль байгааш дээ, ингэж бичиж хүмүүсээс асууя ч гэх шиг балайтаж биш зүгээр л хуулийн өмнө наад хүмүүсээ аваачаачээ. Тэгээд л хууль ёсныхоо хариуцлагаа үүрцгээх болно.
BAT
2025-08-02 11:59
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000
BAT
2025-08-02 11:59
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY NOW TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000
зочин
2025-08-02 08:55
Их хуралд байсан болон байгаа Увсын баячууд, бизнесс үйл ажиллагаа явуулдаг томоохон хөрөнгөтнүүдийн хөрөнгө мөнгөний хандиваар Увсын наадмыг зохион байгуулж хийлээ гэж ойлгосон нь ташаа ойлголт байжээ. Энэ Чойжилсүрэн яасан ч албан тушаалд дуртай юм. Тэгээд санаа зовсон шинжгүй хээв нэг төсвийн мөнгө төгрөгийг ойд зарцуулсан тухай яриад зогсож л байдаг. Жаахан жудагтай баймаар юм.
Зочин
2025-08-02 00:41
Шалга, сайн шалга.
Зочин
2025-08-01 22:55
Увсад бид нар ямар өртэй юм бэ? Хулгайчийг огцруул, хоолоо хасан барин байж татвараа төлдөг, гэтэл чойжоо новш бидний мөнгийг өөрийн юм шиг зарцуулж бна. Энэ хулгайчийг зайлуулья, ард түмээн
Зочин
2025-08-01 22:45
ард түмэн тэмцье
Зочин
2025-08-01 22:44
АТГ юу хийж бна аа эсвэл бас увсын хүн юмуу АТГ ын дарга нь
Зочин
2025-08-01 22:43
ямар тэнэг юм бэ нөгөө төсөв мөнгө хэцүү бна гээд гоншигоноод бсан дарга сайд нэр юу гэж хуцаап байлаа новш юмаа
Зочин
2025-08-01 22:01
Ubs ymar uls uu nerteigeer ni Ubs uls geed tusdaa bolgochih tusubtei
Зочин
2025-08-01 21:20
Shalgah heregtei
Зочин
2025-08-01 18:42
Ард тумний сэтгэл, нэгдэл сайхан наадаж болдгийг харууллаа. Харлуулах биш суралцах учиртай. Монголд асар их менге зээлээр авсан, юу хийсэн бэ!!!!
Зочтн
2025-08-01 16:57
Чойжилсүрэнг огцруул. Би увсын наадмыг санхүүжүүлэх гэж татвар төлдөггүй, даварсан новш вэ. Маш яаралтай огцруул
зочин
2025-08-01 14:24
Шалгаад арга хэмжээ авч өгнө үү.Яагаад гүрийтэл төлсөн татвараа албан тушаалтнуудын гараар оруулан аймгийн наадамд зориулах ёстой вэ. Татвар үнийн өсөлтний дороос ядуу ардууд чинь өндийхөө байлаа шүү. Сэтгэлтэй сэтэртэн гэж байна уу.Яаж амьдрах вэ
Зочин
2025-08-01 14:12
яг зөв, бусад нь мөрөөрөө мөнчигөрөөрөө тэмдэглэж болдог увс яахаараа бүх татвар төлөгчдийн мөнгийг ялангуяа эрүүл мэнд эрчим хүчний салбарт зарцуулөах хөрөнгөөр 3 хоног наадаж бааж шээгээд дуусгадаг дархан эрхтэй юм
Сайнаа
2025-08-01 14:02
Зөв
Б.Чойжилсүрэн

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up