1000 долларын “LV“ гуталтайгаа гайхуулсан ЗД-ын орлогч Ж.Занабазар жилийн ₮68 саяын ОРЛОГОТОЙ, ₮20 саяын үнэлгээтэй 9 АДУУТАЙ
Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар Канад улсад туршлага судлахаар явсан бөгөөд энэ үеэр 1000 долларын "LV" гуталт өмссөн зургаа даруулсан нь цахим орчинд олны шүүмжлэлийг дагуулав.
Түүний энэ гоёл, чамирхлыг харсан Канадууд ч алмайрч, монголын дарга нарыг гайхсан сурагтай.
Түүний хувьд Уул уурхайн инженер мэргэжилтэй бөгөөд 2020-2024 онд Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байгаад өнгөрсөн онд Засаг даргын орлогчоор томилогдон ажиллаж байна.
Тэгвэл 1000 долларын “LV“ гуталтайгаа гайхуулсан ЗД-ын орлогч Ж.Занабазарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮68 сая
Гэр бүлийн орлого: ₮14 сая
Орон сууц барилга байгууламж: ₮140 сая /Орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮55 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, RX 350 маркийн тээврийн хэрэгсэлтэй/
Мал аж ахуй: ₮20 сая /Адуу-9/
Газар: ₮20 сая /Эзэмших-015га /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮3 сая
Хадгаламж: ₮17 сая
Авлага: ₮0 cая
Зээл: ₮46 сая гэж мэдүүлжээ.









