ХОМ: Шадар сайдад горилж буй Б.Батбаатар орох оронгүй, автомашингүй
Ерөнхий сайдыг томилох асуудлыг яг одоо УИХ-ын чуулганаар хэлэлцэж байна. Засгийн газар огцорсон ч МАН, ХҮН намын сайд нар бууриа сахиж, зөвхөн АН-аас томилогдсон сайд нарыг л сольж, нэмэх шийдэлд хүрч байгаа аж.
Тиймээс Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй. МАН-ын сайдын суудал горилогчид Б.Батбаатар, Н.Номтойбаяр, Ж.Ганбаатар, Д.Батлут, Д.Бум-Очир, Ч.Ундрам, Э.Бат-Амгалан, Г.Дамдинням гэхчлэн хөвөрч эхэлжээ.
Тухайлбал, ИЗНН-ын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатар нь Шадар сайдад горилж байгаа гэх мэдээлэл бий.
Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатар "Улс орны эрх ашгийн төлөө бол намуудын төлөөллүүдтэй хамтран ажиллахад бэлэн" гэж мэдэгдсэн. Ингэснээр Засгийн газарт орж ажиллаад сайдын суудалд очих боломж ИЗНН-д нээгдсэн гэж хэлж болохоор байгаа. Харин тус намаас УИХ-д байгаа төлөөллөөс харахад, сайд хийх чадамжтай ганц хүн нь Б.Батбаатар дарга. Тиймээс тэдэнд Шадар сайдыг өгөх байх.
Тэгвэл Шадар сайдад горилож буй Б.Батбаатарын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮20 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮0 сая
Тээврийн хэрэгсэл: ₮0 сая
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮0сая
Хадгаламж: ₮0 сая, Бэлэн мөнгө: ₮243 сая
Авлага: ₮0 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









