Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй Ч.Ундрам ₮735 саяын үнэлгээтэй 3 АВТОМАШИН, ₮1 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛ, ₮411 саяын ХАДГАЛАМЖТАЙ

2025 оны 6 сарын 09

Arslan.mnМАН-ын бага хурлын хуралдаан болж байна. Хуралдаанд Удирдах зөвлөлийн зүгээс Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн бол залнаас Г.Тэмүүлэн өрсөлдөхөөр болж байна.

Нэг үгээр хэлбэл, өнөөдөр  Одоо намын Бага хурлын гишүүдээс Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.

Ерөнхий сайдын нэрс тодрох сургаар Шинэ Засгийн газарт орж, сайд болох хүсэлтэй улстөрчдийн дунд марафон эхэлсэн. Мөн Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй.

Тэгвэл Сайдын суудал горилогчид Ч.Ундрам, Э.Бат-Амгалан,  Г.Дамдинням гэхчлэн хөвөрч эхэлжээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Ч.Ундрам нь Боловсролын сайдад горилж байгаа гэх мэдээлэл бий.  Тэрээр, хэвлэл өгсөн мэдээллийн үеэр "Хамтарсан Засгийн газар нэгдмэл байж чадахгүй байна, хагаралтай байна. Олонх болсон тул дангаараа Засгийн газраа байгуулах ёстой. Болохгүй зүйл олон байна" гэсэн байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл,түүний байр суурь амбицыг нь илэрхийлж байгаа хэлбэр юм.

Тэгвэл Шинэ Засагт орж, сайд болох хүсэлтэй Ч.Ундрамын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮199 сая
Гэр бүлийн орлого: ₮0 сая
Орон сууц барилга байгууламж: ₮50 сая /Зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮735 сая  /Toyota, Land Criuser 300, Toyota Vanguard, Land Range Rover маркийн нийт гурван тээврийн хэрэгсэлтэй /           
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮30 сая /Өмчлөх-700м2/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮1 тэрбум
Хадгаламж: ₮411 сая
Авлага:  ₮0 сая 
Зээл:  ₮0 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663956
0 эможи

Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up