Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй УИХ-ын гишүүн Г.Дамдинням ₮975 саяын нэг ОРОН СУУЦ, ₮2,8 тэрбумын АВЛАГАТАЙ

2025 оны 6 сарын 09

Arslan.mn

МАН-ын бага хурлын хуралдаан болж байна. Хуралдаанд Удирдах зөвлөлийн зүгээс Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн бол залнаас Г.Тэмүүлэн өрсөлдөхөөр болж байна.

Нэг үгээр хэлбэл, өнөөдөр  Одоо намын Бага хурлын гишүүдээс Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.

Ерөнхий сайдын нэрс тодрох сургаар Шинэ Засгийн газарт орж, сайд болох хүсэлтэй улстөрчдийн дунд марафон эхэлсэн. Мөн Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй.

Тэгвэл Сайдын суудал горилогчид  Э.Бат-Амгалан,  Г.Дамдинням гэхчлэн хөвөрч эхэлжээ.

Тухайлбал, Ц.Туваан оронд буюу Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад горилж байгаа хүн бол УИХ-ын гишүүн Г.Дамдинням. Тэрээр, хэвлэл өгсөн мэдээллийн үеэр ""МАН-ын Бага хурлаас “Хамтарсан ЗГ-ыг байгуулсан тогтоолыг хүчингүй болгох” шийдвэр гаргачихсан.  Энэ шийдвэр хэрэгжих ёстой" гэж байв. Өөрөөр хэлбэл түүний байр суурь амбицыг нь илэрхийлж байгаа хэлбэр юм.

Тэгвэл Шинэ Засагт орж, сайд болох хүсэлтэй Г.Дамдиннямын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого: ₮100 сая
Орон сууц барилга байгууламж: ₮975 сая /орон сууц-1/
Тээврийн хэрэгсэл: ₮299 сая  /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Criuser 300 маркийн тээврийн хэрэгсэлтэй /           
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮595 сая
Хадгаламж: ₮279 сая
Авлага:  ₮2,8 тэрбум 
Зээл:  ₮263 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663951
0 эможи

Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up