Шинэ ЗГ-т орж ажиллах хүсэлтэй УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан ₮2,7 тэрбумын ОРОН СУУЦ, ₮420 саяын ХАДГАЛАМЖТАЙ
МАН-ын бага хурлын хуралдаан болж байна. Хуралдаанд Удирдах зөвлөлийн зүгээс Ерөнхий сайдад ЕТГ-ын дарга Г.Занданшатарын нэрийг дэвшүүлсэн бол залнаас Г.Тэмүүлэн өрсөлдөхөөр болж байна.
Нэг үгээр хэлбэл, өнөөдөр Одоо намын Бага хурлын гишүүдээс Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нарын хамгийн олон санал авсан нь Ерөнхий сайдад нэр дэвших юм.
Ерөнхий сайдын нэрс тодрох сургаар Шинэ Засгийн газарт орж, сайд болох хүсэлтэй улстөрчдийн дунд марафон эхэлсэн. Мөн Хамтарсан Засгийн газраас АН-ыг гаргах нь тодорхой болсон учраас онгойж буй сайд нарын албан тушаалыг горилогчид ч олон болж буй.
Тэдний нэг бол УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан.
Өнөөдөр хэвлэлд өгсөн байр суурийн үеэр тэрбээр "Засгийн газарт орж ажиллахад айгаад байх зүйл байхгүй." гэж сайд болох хүсэлтэй гэдгээ нуусангүй.
Түүний хувьд УИХ-ын гишүүнээр ажиллахдаа "Архи уусан, уугаагүй" гэх явдлаар л олонд танигдсан тэрээр 2008-2012 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2008-2010 онд БЗД-ийн ЗДТГ-ын Үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан бөгөөд 2016-2020 онд НИТХ, 2020-2024 онд УИХ-д Баянзүрх дүүргийн иргэдийг төлөөлөн суусан.
Тэгвэл Шинэ Засагт орж, сайд болох хүсэлтэй Э.Бат-Амгалангийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮290 сая
Гэр бүлийн орлого: ₮12 сая
Орон сууц барилга байгууламж: ₮2,7 тэрбум /орон сууц-1, хашаа байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮226 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгсэлтэй /
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮0 сая
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮220 сая
Хадгаламж: ₮420 сая
Авлага: ₮300 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









