МАН-ын удирдах зөвлөл УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Ерөнхий сайдад дэмжив
							 2025 оны 6 сарын 09						
						
					
МАН-ын удирдах зөвлөл УИХ-ын дарга асан Г.Занданшатарыг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад дэмжсэн байна.
Тодруулбал, 42 гишүүнтэй УЗ-ийн энэ удаагийн хуралд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар ЕТГ-ын Нарийн бичгийн дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр тогтсон байна.
Одоо МАН-ын Бага хурал энэ шийдвэрийг хэлэлцэж шийдвэрлэнэ.
УИХ-ЫН ДАРГА АСАН Г.ЗАНДАНШАТАРЫН НАМТАР
Боловсрол
- 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
 - 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
 - 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль
 
Ажилласан байдал
- 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
 - 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
 - 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
 - 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
 - 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
 - 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 - 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
 - 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
 - 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
 - 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
 - 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
 - 2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
 - 2020-2024 он хүртэл УИХ-ын дарга
 - 2024 оноос ЕТГ-ын дарга
 
Шагнал
- 2004 онд "Санхүү банкны тэргүүний ажилтан”
 - 2006 онд "Эдийн засаг санхүүгийн тэргүүний ажилтан”
 - 2009 онд "Алтангадас” одон
 - 2011 онд "Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд”
 
Гадаад хэл: Англи, Орос
										Мэдээнд өгөх таны үнэлгээ?
								
								
								
								
								
								
							
								
								
								
1
								663944
								
								
							1 эможи
						ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс
