МАН-ын бага хурал хойшилжээ
Маргааш буюу зургадугаар сарын 05-ны өдөр хуралдах урьдчилсан тов гараад байсан Монгол Ардын намын бага хурал ирэх долоо хоногт хийгдэхээр хойшилжээ.
Шинээр томилогдох ерөнхий сайд өөрийн кабинетын сайд нараа бүрдүүлэх гээд хугацаа шаардсан асуудлууд байгаа учир ийнхүү хойшилсон гэв. Өнөөдрийн байдлаар МАН-ын бага хурлын гишүүдэд хурлын зар ирээгүй бөгөөд хөдөө, орон нутгаас ирэх гишүүдэд урьдчилан мэдэгдэх ёстой учраас хэзээ хуралдах нь тодорхойгүй байна гэлээ.
Нөгөөтэйгүүр МАН дотрох гишүүдийн санал, эсэргүүцэл нэлээдгүй гарч байгаа гэх мэдээлэл байна. МАН-ын гишүүдийн зүгээс шинээр томилогдох Ерөнхий сайдыг идэр залуу, туршлагатай, улс орныг зангидаад аваад явах нөлөөтэй хүн байхыг хүсчээ.
Түүнчлэн шинээр бүрэлдэх засгийн газрын гишүүнд гурав дахь удаагаа сайдаар улирах хүсэлтэй нэр бүхий улс төрчдийг эсэргүүцэж байгаагаа дээд удирдлагууддаа илэрхийлээд байгаа аж.









