А.Ариунзаяа: МАН-ын гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр саналаа өгнө

2025 оны 6 сарын 02

Arslan.mn

УИХ дахь МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг хэлэлцэж байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 10.25 цагт бүлгийн хуралдаа орлоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаа оролцож байна. Ерөнхий сайд мөн АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлийн хуралд оролцож, мэдээлэл өгнө.

УИХ дахь намуудын бүлэг, зөвлөлийн хурлаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрээ гаргасны дараа 12.00 цагт асуудлыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэнэ.

Байнгын хорооны хуралдааны дараа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх, асуудлыг хэлэлцэх юм. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 14.00 цагт хуралдах тов гараад байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Үндсэн хуулийн 40.3-т зааснаар өөрт нь "итгэл хүлээлгэх" тогтоолын төслийг УИХ-д оруулсан. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663780
0 эможи

зочин
2025-06-02 11:06
Зарчмын хувьд ЕС нь орлогоо нотлох асуудлыг бүлгийнхэн нь бас шаардах хэрэгтэй шдээ. Орлогоо нотлохгүй, олон түмний шаардлагыг хүлээж авахгүй ёс суртахуунгүй итгэл энэ тэр яриад чичрээд байгаа нь ашиг сонирхол асар их байгааг нотолж байна шдээ
keyboard_arrow_up