Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татжээ
2025 оны 5 сарын 30
Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналыг АН-аас хүргүүлээд байсан билээ.
Улс төрийн хүрээнд үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Ардчилсан нам хамтарсан Засгийн газраас гарахаа мэдэгдсэн.
Иймээс Б.Хурцыг Тайваньд суух худалдааны төлөөлөгчөөр томилуулах саналаа эргүүлэн татсан талаар АН-ын Нарийн бичгийн дарга Н.Ганибал мэдээллээ.
Эх сурвалж: "Өдрийн сонин"

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









663752
0 эможи
Зочин
2025-06-01 21:27
тэгсэн нь илүү дээр
Зочин
2025-05-30 10:39
АН-н шилдэг боловсон хүчин
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс