АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй О.Алтангэрэл ₮3 тэрбумын 2 ОРОН СУУЦ, ₮886 саяын үнэлгээтэй 6 МАШИНТАЙ

2025 оны 5 сарын 27

Arslan.mn

Ардчилсан намын дарга Л.Гантөмөр “Би намын даргын ажлаа өгнө. Засаг байгуулаад, засаг нь уначихаар намын даргаар үлдэх сэтгэлзүй болоод сонирхол надад алга” гэж мэдэгдсэн. Түүний мэдэглийн дараа АН-ын дарга хэн болох вэ? гэдэг марафон эхэлсэн.

Тухайлбал, энэ удаагийн боломжоос хоцрохгүй байх хүний нэг бол Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл. Түүний хувьд Х.Баттулгаар дамжин АН-д орсон хүн. МоАХ-д харъяалагддаг.  Улмаар одоогийн сайдын суудалд суухад мөн Баттулгын нөлөө байсан гэгддэг. Тиймээс ч дараагийн даргын суудалд зүтгэх нь тодорхой билээ.

Тэгвэл АН-ын даргын сунгаанд өрсөлдөхөөр зэхэж буй О.Алтангэрэлийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮230 сая
Гэр бүлийн орлого: ₮48 сая
Орон сууц барилга байгууламж: ₮3 тэрбум /орон сууц-2, авто зогсоол-1, Дуусаагүй барилга -1/
Тээврийн хэрэгсэл: ₮886 сая 

  • Land Range Rover-2
  • Зил 131-1
  • Toyota, Land Cruiser 200-1
  • Toyota, Land Cruiser 70- 1,
  • Ford, F-150- 1 нийт зургаан тээврийн хэрэгсэлтэй.

Мал аж ахуй: ₮8 сая /Адуу-4 /
Газар: ₮0 сая буюу үнэлгээгүй /Эзэмших-700м2 нийт хоёр газартай/
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮100 сая
Хадгаламж: ₮80 сая, Бэлэн мөнгө: ₮114 сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮387 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663665
1 эможи

keyboard_arrow_up