Т.Доржханд: МАН-ынханд хандаж хэлэхэд улс орныхоо эрх ашгийг бодоорой. Хэрвээ үгүй гэвэл сөрөг хүчин ямар байдаг вэ гэдгийг үзүүлнэ

2025 оны 5 сарын 21

Arslan.mn

ХҮН намын дарга Т.Доржхандаас цаг үеийн асуудлаар тодрууллаа. 

Тэрбээр, "ХҮН нам болон АН-ыг хамтарсан Засгийн газарт орлоо гэж шүүмжилдэг хэсэг бий. ХҮН нам, хувь улстөрчийнхөө нэр төр биш Монгол Улсын эрх ашиг энэ тэргүүнийх гэсэн С.Зориг агсны үзэл баримтлал дээр бид нар хатуу байр сууриа нэгтгэж, хамтарсан засагт орсон.

Дэлхий ертөнц огцом өөрчлөгдсөн. Дэлхийн 100 жилийн түүхэнд өнөөдрийнх шиг тодорхойгүй байдал байгаагүй. Трампын тариф дэлхий ертөнцийг донсолгож байгаа. 3.5 сая хүн амтай Монгол байтугай 300 сая хүнтэй Арабын улсууд нэгдэж байна. Нэгдэж байж энэ хүнд сорилтыг давна гэж байна. Азиуд нэгдэж байна. Европчууд ч, тухайлбал Дэлхийн банкны уулзалт дээр Францын Ерөнхий сайд манай улс гэж ярихгүй байна. 

МАН-ынханд хандаж хэлэхэд улс орныхоо эрх ашгийг бодоорой. Хэрвээ үгүй гэвэл СӨРӨГ ХҮЧИН ямар байдгийг жинхнээсээ харуулна.

Монгол эдийн засаг дампуурах 60-80 хувийн эрсдэлтэй, ийм хүнд нөхцөлд байгаа үед эдийн засгийн хямрал та нар дангаараа давж чадах уу? Би чадахгүй гэж бодож байна. Танай намын 68 гишүүн бүгд суугаад нэг дуугаар асуудлаа шийдээд байж чадах уу? би чадахгүй гэж бодож байна” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663552
1 эможи

Зочин
2025-05-22 15:25
Муу шантаажчин чи улстөрөөс бүрмөсөн арчигданаа удахгүй чи улс орныхоо эрх ашгийг боддог юм бол гудамжаар гүйлдэж байгаа нохой муурнууд бүгд монгол улсын эрх ашгийн төлөө гүйлдэж байгаа гэсэн үг шүү
Хх
2025-05-22 08:37
Жинхэнэ шантааж хийж бна муу новш
Зочин
2025-05-21 17:02
Энэ бүр голийчихжээ
keyboard_arrow_up