Б.Жавхлан, “Ард“-ын Ч.Ганхуяг “Монголын шинэ эдийн засгийн форум“ ТББ-аар дамжуулан төсвөөс 2,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ

2025 оны 5 сарын 19

Arslan.mn

Сангийн сайд Б.Жавхлан, "Ард"-ын Ч.Ганхуяг  төрийн бус байгууллагаар дамжуулан төсвөөс 2,6 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан баримт ил боллоо.

Тодруулбал,  "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар 2022 оны 3-р сарын 21-ний өдөр "Монголын шинэ эдийн засгийн форум" ТББ хамтран үүсгэн байгуулж, Тендерийн хууль буюу Төрийн болон. орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн тодорхой шаардлагуудыг зөрчиж, Эдийн засаг, хөгжлийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийт 2,625,199,728.82 төгрөгийн санхүүжилтийг нийт 20 удаагийн гүйлгээгээр авсан байна.

Ингэхдээ нэг жилийн дотор Эдийн засаг хөгжлийн яамнаас 1,556,701,067.82 төгрөг, Нийслэлийн засаг даргын тамгын газраас 1,068,498,661.00 төгрөгний санхүүжилт авчээ.

Мөн "Шилэн данс"-ны мэдээлэлд “Төр засаг хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлогыг боловсруулхад мэргэжлийн дэмжлэг үзүүлэх” чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын Гүйцэтгэх захирлаар Ч.Ганхуяг нар ажиллаж байгаад 2025 оны 1-р сарын 30-ны өдөр Удирдах зөвлөлийн даргаар Ч.Ганхуяг, Гүйцэтгэх захирлаар Ж.Алтангүний нар бүртгүүлсэн бөгөөд Б.Жавхлан хасагдсан байна.

Arslan.mn

Arslan.mn

 

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
663508
1 эможи

Зочин
2025-05-20 10:43
Энэ талхаа,жавхлангаа шалгаач ээ атг
Зочин
2025-05-19 19:33
Эд нар дээгүүрээ ингэж л хувааж идэцгээдэг болжээ
зочин
2025-05-19 17:09
Эдйин засаггүй форум болчоод байна даа.
keyboard_arrow_up