Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сунгаанд АН-аас өрсөлдсөн УЛС ТӨРЧИД

2025 оны 5 сарын 06

Arslan.mn

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх вэ, бидэнд боломжтой хэн хэн байгаа вэ гэдгээ МАН дотооддоо “нууц” судалгаа явуулаад, бүх боломжтой хувилбарууд дээр зураглал гаргасан байдаг. 

Харин АН-ын хувьд мөн зүгээр суулгүй боломжтой улс төрчдийнхөө жагсаалтыг хэдийн гаргажээ. 

Ардчилсан намын хувьд ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзэх боломжтой улс төрчдөөр Л.Гантөмөр, С.Ганбаатар, Н.Алтанхуяг, Д.Ганбат, Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин, Ц.Туваан, З.Энхболд нар тунажээ. Өөрөөр хэлбэл, олон жил улс төрд явсан туршлагатай, 50 ба түүнээс дээш насны шалгуурыг хангаж байгаа улс төрчид нь эдгээр эрхэмүүд. 

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэг нэр дэвшигч дээр тохирч чадахгүй бол “хоёр” толгойтой явахаар шийджээ. Эхний бүлэглэлээс Л.Гантөмөр нэр дэвшинэ гэсэн боловч Н.Алтанхуяг, З.Энхболд нар мөргөж орж ирэх боломжоо хүлээн, ил дэмжиж буй дүртэй суугаа. Нөгөө жигүүрээс буюу “Жэнко” бүлэглэлээс С.Ганбаатараас өөр сонголтгүй болов. Жэнко биш бол С.Ганбаатар хэмээн үзэж кампанит ажлыг 2024 оны сүүлээс орон нутгаар таниулах далд сурталчилгааг эхлүүлсэн.

Хэрэв С.Ганбаатарт боломж өгч нэр дэвшүүлэхгүй бол бие даан нэр дэвших бодлыг Жэнко агуулж буй гэх. 

З.Энхболдын хувьд энэ жилдээ багтаж шүүхийн асуудлаа эцэслэхгүй бол Л.Гантөмөртэй өрсөлдөх ямар ч боломжгүй. 

МАН-ын нөлөө бүхий фракциуд Л.Гантөмөр, С.Ганбаатар нарыг дэмжнэ. Тэд бол МАН-д ашигтай төлөөллүүд. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын хувьд намын гишүүдийн дэмжлэгийг бүрэн авч чадахгүй эрсдэлтэй тулаад буй. АН-ын орон нутгийн гишүүдээс Д.Ганбат, Б.Пүрэвдорж нар хамгийн олон санал, дэмжлэгийг авчээ. 

АН-ын хувьд 50 ба түүнээс дээш насны намын гишүүдийн болоод ард иргэдийнхээ дэмжлэгийг авч чадах “лидер”-ийг тодруулах шаарлагатай тул фракциудын дэмжлэгийг авч чадах Л.Гантөмөр, С.Ганбаатар дээр ийнхүү тохирохоос өөр аргагүйд хүрчээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663276
1 эможи

Алтануяг
2025-05-07 17:18
Алтанхуяг илүү дээ Сөнөсөн намыг 2012 оны сонгуульд авч гарсан
Зочин
2025-05-07 17:16
АЛТАНХУЯГ БИДОН ГАНБАА АХААС ӨӨР АМЬТАН АЛГА ДАА
Зочин
2025-05-07 14:51
Энхболд болох нв зөв шүү
Зочин
2025-05-07 14:18
ДӨЧИЙН БИДОН ГАМБАА Л ТОД ЮМ ДАА...ҮЗҮҮЛ ШААНА ШҮҮ
Зочин
2025-05-07 10:33
Bugdeeree l muruuduj yavaa muruudliin bag bna kkk
Зоч
2025-05-07 08:33
АНаас гарах хүн даанч алга даа эдгээр нөхөдөөс
Зочин
2025-05-06 22:09
Алтанхуяг болж бна, еер сонголт алга!
Зочин
2025-05-06 18:38
Ганбаатар С еөк болно доо
Ерөнхийлөгчийн сонгуул

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up