АН-ын “генсек“ Н.Ганибалын зөвлөхөөр томилогдсон УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэн ₮1,5 тэрбумын 3 ОРОН СУУЦ, ₮730 саяын АВЛАГАТАЙ
УИХ-ын гишүүн асан А.Адъяасүрэнг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалын зөвлөхөөр томилжээ.
А.Адъяасүрэн нь 2020-2024 оны хугацаанд Баянхонгор аймгийн иргэдийг төлөөлж УИХ-д ажиллаж байсан юм. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд хангайн бүсэд Ардчилсан намаас өрсөлдсөн ч ялагдал хүлээсэн билээ.
Мөн түүний хувьд нүүрсний хэрэгт нэр холбогдсон нэгэн. Түүний хамаарал бүхий хэд хэдэн компани хууль зөрчин хилээр хориотой бараа нэврүүлэх гэж оролдсон, хужаа нартай түрийвч нэгтэй, нүүрсний “С” зөвшөөрлийн хэрэг гээд гишүүн болсон даруйдаа сонгогдож болохгүй улстөрчийн тоонд орчихсон гэдгийг хэвлэлүүд удаа дараа мэдээлж байсан.
Тэгвэл АН-ын “генсек“ Н.Ганибалын зөвлөхөөр томилогдсон А.Адъяасүрэнгийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮61 сая
Гэр бүлийн орлого: ₮77 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,5 тэрбум /Амины орон сууц-1, орон сууц -2, Хашаа байшин-1, Үйлчилгээний зориулалттай талбай-1/
Тээврийн хэрэгсэл: ₮380 сая /Жийп болон туулах чадвар өндөр,Lexus, 570, Жийп болон туулах чадвар өндөр,Toyota, Land Cruiser 200/
Мал аж ахуй: ₮0 сая
Газар: ₮100 сая /Өмчлөх-270м2, Өмчлөх-750м2хоёр газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮323 сая
Бэлэн мөнгө: ₮330 сая
Авлага: ₮730 сая
Зээл: ₮82 сая гэж мэдүүлжээ.









