Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хэн, хэнийг сойх вэ гэдэг нь урьдчилсан байдлаар тодорхой болж ЭХЭЛЖЭЭ

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд намууд хэн, хэнийг сойх вэ гэдэг нь урьдчилсан байдлаар тодорхой болж эхэлжээ.

Тодруулбал, МАН дотор 50-аас дээш насны туршлагатай улс төрчдийн нэрсийг гарган, нууцаар судалгаа хийх явц өрнөөд эхэлжээ. АН-ын хувьд хоёр хуваагдаж, нэгдмэл нэг саналд хүрч чадахгүй тул одоогоор хоёр хүнийг дэмжихээр хөл нь ажиллаад эхэлсэн хэмээв.

ХҮН намын хувьд олон сонголтгүй тул МАН-ын баруун жигүүр дэмжвэл санал боломжийг ашиглахаар хүн хүчээ нэмэгдүүлж, намд элсүүлэх шинэ гишүүдээ идэвхтэй хайж, бүртгэж байгаа аж.

Тэгвэл МАН-аас 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ц.Нямдоржийг сойхоор МАН-ын удирдлагууд нууц уулзалтуудыг хийгээд байгаа бол АН-аас “Жэнко” бүлэглэлийг төлөөлж “Босоо” С.Ганбаатар, нөгөө фракцаас Лу.Гантөмөр явах сонирхолтой хоёр хуваагдаад байгаа аж. ХҮН намаас Т.Доржханд хүч үзэхээс өөр сонголтгүй боллоо хэмээн намынхаа хэлжээ. УИХ-д суудалтай ХҮН намаас Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэгнийг нэр дэвшүүлэхгүй бол намынх нь рэйтинг, байр суурьт нөлөөлөх сул талтай. Түүнчлэн сонгуульд нэр дэвшсэн бол тодорхой хэмжээний санхүүжилтийг даах, босгох хэрэг гарах тул ХҮН нам МАН-аас дэмжлэг авах нь тодорхой хэмээн улс төрийн хүрээнд яригдаж буй.

Ц.Нямдоржийн хувьд өнөөдрийн байдлаар бусад горилогчдоос хамгийн өндөр рейтингтэй, намын дэмжлэг сайтай, бүх шатанд ажлаад үзсэн туршлагатай хэмээн яригдаж байгаа. Мөн Ц.Нямдоржийн хувьд сүүлийн саруудад төрийн ордны нууц уулзалтуудад орж, ихээхэн харагдах болсон нэгэн. Түүнийг ҮХЦ рүү томилогдох нь гэсэн чимээ явсан ч тэрбээр өөрөө өөр төлөвлөгөөтэй байгаа хэмээн намынх нь хөшигний ард ярьж буй. Ямартай ч МАН-ын дотоод судалгаанд 10-аад хүнийг судалснаас Ц.Нямдорж хамгийн өндөр саналыг авсан гэх хөшигний ард ярьж буй.

Нөгөөтэйгүүр “Жэнко”-д өөрөө явж чадахгүй бол өөрийн хүнээ төрийн гурван өндөрлөгийн нэгт сойх хүсэл байгаа тул тэсэлгүй орон нутгаар С.Ганбаатарыг таниулах, далд сурталчлах кампанит ажил идэвхжсэн. Гэвч энэ хүслийг нь Лу.Гантөмөр эвдэх эрсдэлтэй. Учир нь Лу.Гантөмөр 2027 оын Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг ашиглаж хүч үзнэ. Түүнийг дэмжигчид бас багагүй. Тэр одоо намын дарга учир намынхандаа ажил өгсөн, гишүүдээ харж үзсэн өндөр рейтингтэй яваа.

ХҮН намын амжилт басахааргүй сайн яваа. УИХ-д жагсаалтаар намын дарга нь ороод ирсэн. Намыг анх үүсгэн байгуулцсан журмын нөхдөдөө гишүүний суудал, сайдын алба, төрийн албыг өгсөн. ХҮН намын дарга Т.Доржханд өөрийн хичээл зүтгэлээр МАН-ын дэмжлэгийг авч, “Угжны хурга” болсон гэх яриа ч улс төрийн хүрээлэлд төдийгүй саарал ордонд бий. Тиймээс энэ давуу талаа ашиглаад Т.Доржханд нэг харайгаад үзэхэд илүүдэхгүй. Хожно уу гэхээс алдахгүй. Аль ч төрийн нүүрэнд дүрээ хувилгаад явах боломжтой болж “бойжиж” буй нам.

Монгол Улсын төрийн тэргүүнд хүчээ үзэх горилогчид тийм ч олон биш тул цөөн тооны улс төрч яригдаж байгаа нь эхнээсээ ийнхүү ил болж байна. Намууд ч мөн мөлхөө ажиллагаандаа хэдийн ороод эхэлжээ.

Үргэлжлэл бий...

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663169
1 эможи

Ddavaa
2025-05-07 05:55
IZNN S.Oyuuniig ner devshuuleed ugvel yaadag bol.
Засаг
2025-05-02 08:05
Ийм нэг таавар ч юм шиг үзмэрч ч юм шиг хөгийн юм бичиж хүмүүсийн тархи угаадгаа болимоор юм. Монголчуудын тархи толгой яахаараа нэг ийм хязгаарлагдмал тэгээд хариуцлагагүй байдаг байнаа
Зочин
2025-05-01 10:54
Нямдорж Доржханд 2-ын нэг ЕӨК болно
Иргэн
2025-05-01 09:30
Төрийн хутгуур хятадын агент нямдорж өвгөн, биеээ үнэлэгч Бангладеш доржханд, худал попрогч намын банзал Ганбаатар, нэр нүүрээ алдсан архичин Гантөмөр нар мөн таарчээ...ядуу өлөн монголчуудад хэдэн халтар мөнгө өгч дэвшдэггүй л юм бол ёстой дэмий 4 байна. Захын хүн ингэж хэлнэ
Зочин
2025-05-01 08:59
яасан эрт дур нь гозойдог шаарууд вэ өмнөх ажлаа хйиж чадахгүй байгаа байж
Зочин
2025-04-30 23:31
Нямдорж шууд ялна... түүнийг хүмүүс ямар шудрага бодлоготой улс төрч байсныг одоо мэддэг болсон... нөгөө олигархууд л үхэн хатан эсэргүүцнэ дээ Нямдорж гараад ирвэл шүүх засаглал гольдрилдоо орж алуурчид олигархууд очих ёстой газраа очно Монголд цэцэглэж буй мафизм устах болно...
Би
2025-04-30 23:04
МАН маш зөв сонголт хийж. Шудрага, энэ олон жил өндөр албан тушаалд ажиллахдаа элдэв луйвар хулгайд холбогдоогүй үнэхээр ясны шудрага, хэлэх үгээ хэнээс ч хамааралгүй хэлчихдэг ийм л хүн дээ
Шархай Баатар
2025-04-30 22:48
Зүгээр л зайл энэ 4 эргүү
aaa
2025-04-30 20:31
nymdorj garwal mongoloos ywlaa !!!!
З
2025-04-30 20:16
Нямдорж ялнаа
Зочин
2025-04-30 18:31
Зандан шатар гээд үй олон нөхөд бхад юун Нямдорж тоглоод бна уу
Зочин
2025-04-30 18:01
Нямдоржийг сойвол МАН шууд ялагдана
Зочин
2025-04-30 16:42
Арай гэж камерт хараас улс төр салсан юмсан МАН бол хэзээний алуурчны нам даа
Зочин
2025-04-30 16:29
НЯМДОРЖИЙГ ДАРУЙХАН ДҮҮЖЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХӨГИЙН МЭНГЭТ ЧӨТГӨРИЙГ ТӨРД ДАХИН БҮҮ ОЙРТУУЛ
Chimka
2025-04-30 16:01
Nomtiig devshuulie
keyboard_arrow_up