Ц.Анандбазар авлигын гэмт хэрэгт нэг бус удаа холбогдон шалгуулсан байжээ

2025 оны 4 сарын 30

Arslan.mn

Монголын Хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн асан Ц.Анандбазарыг сонгогдсон. Тэгвэл үүнд хөлбөмбөгчид болон хөлбөмбөгийн клубүүдийн төлөөлөл бухимдаж, улмаар Лигийн тамирчид ёс зүйгүй түүнийг МХБХ-ны ерөнхийлөгчөөс огцрохыг шаардаж, өнөөдрөөс тоглолтод оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Тэгвэл МХБХ-ны ерөнхийлөгчийн суудалд очсон Ц.Анандбазарын хувьд ямар хэргүүдэд нэр холбогдож байсныг тоймлон хүргэж байна.

Тэрээр авлигын гэмт хэрэгт нэг бус удаа холбогдон шалгуулсан нэгэн.

Тухайлбал, “Сод Монгол”, МИАТ компанийн хоорондын маргаанд төрийн өмчит аж ахуйн нэгж давж заалдах эрхээ эдлээгүй. Ингэснээр хувийн компанид давуу байдал олгож, тэдэнд ашигтай шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр Ц.Анандбазарыг шалгаад гэм буруутай, эсэхийг нь тогтоож чадаагүй хаасан байдаг.

Түүнээс өмнө 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр Ц.Анандбазарыг баривчилж, цагдан хорьж ч байсан билээ. Түүнийг 2003 оны тавдугаар сард Улсын нөөцийн газрын нефть хариуцсан мэргэжилтэн О.Ганбаатарт 8000, тухайн үеийн Санхүү, эдийн засгийн яамны Төрийн сангийн газрын мэргэжилтэн Т. Мөнхгэрэлд 10 000 ам.долларын хахууль өгөхөөр бэлтгэж,  дугтуйлан хадгалж байсан үндэслэлээр 2002 оны Эрүүгийн хуулийн 269.2-т зааснаар яллагдагчаар тооцсон юм.

Гэвч сонгуулийн санал хураалт дууссаны дараа буюу 2012 оны долдугаар сарын 2-нд Ц.Анандбазарт үүсгэсэн 201201000221 дугаартай хэргийг НПГ-аас татан авах тогтоол гаргаж, хянаад дээрх хоёр хүний нэр бүхий дугтуйнд хийсэн мөнгийг хээл хахууль болгон өгөх санаа зорилго байсан, эсэхийг тогтоох боломжгүй гэж үзсэн. 

Улмаар гэмт хэргийн шинжтэй боловч уг үйлдлээс хойш тав ба түүнээс дээш жилийн хугацаа өнгөрч, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон аж.

Авлигын гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг нь аль ч нам төрийн эрх барьж байсан ялгаагүй хэрэгсэхгүй болгож байсан удаатай юм.

Г.Равжаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
663151
1 эможи

Ц.Анандбазар

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up