Б.Найдалаа: Женко групп нөөц нь тогтоогдсон ордыг заруулах агуулга бүхий албан бичгийг “Daewoo international Corporation“ руу явуулсан

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

УИХ дахь ХҮН намын зөвлөлөөс Х.Баттулгатай холбоотой ноцтой баримтыг дэлгэж байна.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа "Иргэдээс бидэнд мэдээлэл ирсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай болон Төгрөг нууртай холбоотой, ноцтой байж болзошгүй мэдээлэл учир өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа.

2006 оны гуравдугаар сарын 23-нд "Женко" группээс Х.Баттулга гээд хүн гарын үсэг зураад, "Дэвү интернэшнл" групп руу явуулсан албан бичиг байгаа юм.

20 орчим жилийн өмнө Монголын банк санхүү, бизнесийн салбарт "Номаранг"-ийн хэрэг гэж ноцтой зүйл гарсан. Олон хүн хохирогч болсон, 10 сая ам.долларын залилангийн хэрэг гарч байсан. "Женко" группээс явуулсан албан бичигт "Номаранг"-тай холбоотой хариуцлагыг миний бие хүлээнэ гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Энэ ноцтой баримт.

Хамгийн ноцтой нь, уг албан бичигт Монголын байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордуудыг заръя, хятад талын худалдан авагч олж өгөөч гэсэн санал, хүсэлт байсан. Энэ бол Төгрөг нуурыг зарсантай холбоотой байж болзошгүй юм.

 Бид байгалийн баялгийг онцгойд боддог. Одоо ч зарим улс төрч байгалийн баялгийг иргэдэд тараая гэж яриад байгаа. Нидэр дээрээ зараад дууссан юм биш үү. Гуравдугаарт, 2006 онд уг бичгийг үйлдэж, бичиг явуулсан хүн УИХ-ын гишүүн байсан. УИХ-ын гишүүн өөр ажил хийж болдоггүй. Бизнес хийгээд, газар орон зарах албан бичиг үйлдэх боломжгүй" гэв. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662918
0 эможи

Зочин
2025-04-21 15:33
Хун зодно, худал хэлнэ, хэруулээс еерцгуй, ийм нам, гишуун байна гэдэг гутамшиг!!!
иргэн
2025-04-21 14:05
Хүн нам, Мантайгаа нийлэн Баттулга руу дайрч байх шив баримтаа л тавь, энэ найдалаа албан тушаал горилж байна
keyboard_arrow_up