УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр улираан томилогдсон Б.Цогтгэрэл жилийн ₮211 саяын ОРЛОГОТОЙ, ₮1,3 тэрбумаар үнэлэгдэх ОРОН СУУЦТАЙ

2025 оны 4 сарын 21

Arslan.mn

“Шилэн” Б.Цогтгэрэлийг УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр дөрөв дэх удаагаа улираан томилжээ.

Бүрэн эрхийн хугацаа 3 жил байдаг бөгөөд 2016 оноос хойш ийнхүү дөрөв дэх удаагийн томилогдожээ.

Тэрээр,  2018 онд Бүрэн эрхийн хугацаа нь дуусах байсан ч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хурлаар Б.Цогтгэрэлийг албан үүргээс нь чөлөөлөөгүй юм. Мөн 2022 онд томилсон байдаг.

Тэгвэл УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр улираан томилогдсон Б.Цогтгэрэлийн 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮211 сая /жилийн /
Гэр бүлийн орлого: ₮145 сая
Орон сууц барилга байгууламж: ₮1,3 тэрбум  / Орон сууц-1, Зуслангийн байшин-1 /
Тээврийн хэрэгсэл: ₮320 сая /Жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 350, Жийп болон туулах чадвар өндөр,Nissan  Patrol/
Мал аж ахуй: ₮0 сая 
Газар: ₮0 сая 
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮33 сая
Хадгаламж: ₮30 сая
Авлага:  ₮207 сая
Зээл:  ₮642 сая гэж мэдүүлжээ.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662911
0 эможи

keyboard_arrow_up