53 тэрбумын “ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ“ ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Тайваньд суух консулаар САНАЛ болгожээ

2025 оны 4 сарын 17

Arslan.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурцыг Тайваньд суух консулаар томилогдон гэх мэдээлэл  гарч эхэлсэн.

Тэгвэл уг мэдээлэл батлагдаж, АН-ын дарга, Шадар сайд Л.Гантөмөр өнөөдөр мэдээлэл өгөх үеэр "АН-аас Тайваньд суух консулаар ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэрийг САНАЛ болгосон" гэдгээ хэлэв.

Энэ хүнд  Консулаар суух ёс зүй бий юу?

Түүний хувьд, Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ивээлээр АТГ-ын дэд дарга, ТЕГ-ын дарга, хошууч улмаар генерал болтлоо дэвшсэн гэгддэг. Гэвч олон улсад хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүддээ баривчлагдаж байсан намтартай. Дараа нь монгол улсын гурван шатны шүүхээр гэмгүй иргэдийг эрүүдэн шүүсэн хэргээр 1.6 жилийн ял авсан. 2021.06.24-нд Ерөнхийлөгч асан Х.Баттулгын өршөөлөөр суллагдаж байв.

Мөн тэрбээр, Тагнуулын Ерөнхий Газрын дарга байхдаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 53.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ гэж мэдүүлж байсан.

Үүнийгээ дараа нь хадам эцгээсээ өвлөж авсан урлагийн бүтээл гэж тайлбарласан. 

Тэгвэл 53 тэрбумын ҮНЭТ ЭДЛЭЛТЭЙ ТЕГ-ын дарга асан Б.Хурцын 2016 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮36 сая
Гэр бүлийн орлого: ₮17 сая
Орон сууц барилга байгууламж: ₮5,5 тэрбум /орон сууц-3, Үйлчилгээний зориулалттай оффис-2 /
Тээврийн хэрэгсэл: ₮150 сая /Land Rover,Range Rover/
Мал аж ахуй: ₮60 сая /Үхэр-120/
Газар: ₮56 сая /Эзэмших, 10га, Эзэмших, 20га, Эзэмших, 3га, Өмчлөх, 700м2 нийт зургаан газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮53,5 тэрбум 
Хадгаламж: ₮135 сая
Авлага:  ₮151 сая
Зээл:  ₮50 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
662862
1 эможи

Зочин 10
2025-04-18 11:53
Юун сонин юм ярина бэ. Наад генерал чинь аялагч- тамхичин, дуучин, нислэлийн захиргааны ажилтан, жолооч, сэтгүүлч гэсэн бараг мэргэжилгүй шахам нөхдүүдээс чинд ихээхэн давуу хүн биз дээ. Гадаадаас улсын нэр хүндэд нөлөөлөөд байсан болчимгүй хүмүүсийг ерөнхийлэгчийн даалгавраар авч ирсэн. Мөн л даалгавраас хэрэгтэнг шүүсэн. Энэнд ямар буруу байна. аа. харин тэр Ц Нямдоржийг л баривчлах, шүүх ёстой шүү дээ.
НжНж
2025-04-17 18:22
Томцуулын ноог ярьхуу больхуу гэдэг эрх авсан хүн шүү дэ
Зочин
2025-04-17 17:34
Хэрэг алгаа. Улс эх оронд минь юу л болоод байна даа. Харамсаад барахгүйнээ.
keyboard_arrow_up