Монголын төмөр зам ТӨХК-д хяналтын менежерээр томилогдсон П.Нүрзэд ₮915 саяын 4 ОРОН СУУЦ, ₮375 саяын үнэлгээтэй 4 ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛТЭЙ

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Сарын 5-6 сая төгрөгийн цалинтай ажилд 40 гаруй “намчин” бүтээмжийн менежер, хяналтын менежер нэрийн дор төрийн өмчит компаниудад томилогдож буй улс төрийн хүрээнийхэн шүүмжилж буй.  Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргаснаар өнөөдрийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа аж.

Тухайлбал, АН-ын ХЭГ-ын дарга асан, МоАХ-ны Удирдах Зөвлөлийн гишүүн П.Нүрзэдийг Монголын төмөр зам ТӨХК-д хяналт хариуцсан менежерээр томилжээ.

Тэгвэл хяналтын менежерээр томилогдсон П.Нүрзэдийн 2019 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.

Тэрбээр мэдүүлэгтээ:

Өөрийн орлого: ₮14 сая
Гэр бүлийн орлого: ₮110 сая
Орон сууц барилга байгууламж: ₮915 сая /орон сууц -4, зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮375 сая

  • Мотоцикл,
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200,
  • Жийп болон туулах чадвар өндөр Lexus, RX 350,
  • Жийп болон туулах чадвар өндөр Toyota, Land Cruiser 200

Мал аж ахуй: ₮250 сая /Хурдан удмын адуу-43/
Газар:  ₮31 сая  / Эзэмших-10га-1, Эзэмших-500м2, Эзэмших-700м2, Ашиглах-700м2 нийт таван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮150 сая
Хадгаламж: ₮143сая
Авлага:  ₮0 сая
Зээл:  ₮100 сая гэж мэдүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
662656
1 эможи

keyboard_arrow_up