“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хяналтын менежерээр томилогдсон И.Мөнхжаргал ₮973 саяын ОРОН СУУЦ, ₮110 саяын ХАДГАЛАМЖТАЙ
Сарын 5-6 сая төгрөгийн цалинтай ажилд 40 гаруй “намчин” бүтээмжийн менежер, хяналтын менежер нэрийн дор төрийн өмчит компаниудад томилогдож буй. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргаснаар өнөөдрийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа аж.
Тухайлбал, АН-ын дэд дарга И.Мөнхжаргалыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын менежерээр томилсон талаар өмнө бид мэдээлсэн. И.Мөнхжаргалын хувьд өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялагдал хүлээсэн.
Тэгвэл “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хяналтын менежерээр томилогдсон И.Мөнхжаргалын 2023 онд АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг хүргэж байна.
Тэрбээр мэдүүлэгтээ:
Өөрийн орлого: ₮32 сая
Гэр бүлийн орлого: ₮29 сая
Орон сууц барилга байгууламж: ₮973 сая /орон сууц -1, зуслангийн байшин-1/
Тээврийн хэрэгсэл: ₮275 сая /Тусгай зориулалтын машин Fordfiesta, GHIA16V, Жийп болон туулах чадвар өндөр Toyota Land Cruiser 200 /
Мал аж ахуй: ₮12 сая /Хурдан удмын адуу-3/
Газар: ₮169 сая /Эзэмших-700м2-2, Эзэмших-906.67м2-1 нийт гурван газартай /
Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл: ₮306 сая
Хадгаламж: ₮110 сая
Авлага: ₮340 сая
Зээл: ₮0 сая гэж мэдүүлжээ.









