Х.Баттулгын хүн болох И.Мөнхжаргалыг “Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-т, П.Нүрзэдийг МТЗ-д, Н.Пунцагийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д хяналтын менежерээр томилжээ

2025 оны 4 сарын 08

Arslan.mn

Сарын 5-6 сая төгрөгийн цалинтай ажилд 40 гаруй “намчин” бүтээмжийн менежер, хяналтын менежер нэрийн дор төрийн өмчит компаниудад томилогдсоныг улс төрийн хүрээнийхэн шүүмжилж буй. Тодруулбал, Засгийн газраас өнгөрсөн оны сүүлээр төрийн өмчит компаниудад хяналтын менежер, бүтээмжийн менежер томилох шийдвэр гаргаснаар өнөөдрийн байдлаар зөвхөн “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяанд байдаг найман компанид нийт 16 бүтээмж хариуцсан менежер, хяналт хариуцсан менежер томилогдоод байгаа аж.

Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл "Эрдэнэт, Тавантолгой, Төмөр зам гээд хамаг том ТӨК-иуд дээр Женко Х.Баттулга хүмүүсээ томилоод жонхууруулж байна. Хамтарсан нэрийн дор "Женко"-г тойрсон хүмүүсийг томилж төрийн ажлыг жонхууруулж болохгүй " хэмээн мэдэгдэж буй.

Тэгвэл АН-ын фракцаар нь хамаатуулж Х.Баттулгын хүн гэгдэх И.Мөнхжаргалыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т, П.Нүрзэдийг Монголын төмөр зам ТӨХК-д, Н.Пунцагийг “Эрдэнэс Тавантолгой“ ХК-д хяналт хариуцсан менежерээр томилжээ.

Тодруулбал, Өвөрхангай аймгийн АН-ын дарга асан И.Мөнхжаргалыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т хяналт хариуцсан менежерээр томилсон байна.  Мөн Х.Баттулгын гарын хүн гэгддэг П.Нүрзэдийг Монголын төмөр зам ТӨХК-д хяналт хариуцсан менежерээр, Ховд аймгийн АН-ын гишүүн Н.Пунцагийг Эрдэнэс тавантолгой ХК-ийн хяналт хариуцсан менежерээр тус тус томилогджээ. 

Ташрамд,И.Мөнхжаргалын хувьд өнгөрсөн 2024 оны УИХ-ын сонгуулийн 10-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж ялагдсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
662654
0 эможи

Зочин
2025-04-10 10:53
МАН аас 300 гаран менежер томилсон
keyboard_arrow_up